“Бид уучлахгүй” хөдөлгөөний Б.Мөнхцэлмэгээс тайлбар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

“Бид уучлахгүй” хөдөлгөөний Б.Мөнхцэлмэгээс тайлбар авчээ

“Бид уучлахгүй” хөдөлгөөний Б.Мөнхцэлмэгээс тайлбар авчээ

Хууль зүй, дотоод хэргийн яам 600 гаруй сая төгрөгөөр тавилга авч, Төрийн нарийн бичгийн дарга нь өрөөгөө 50 гаруй сая төгрөгөөр тохижуулсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд сошиал орчинд багагүй шуугиан тарьсан билээ.

Өнөөдөр (2020.01.21) "Бид уучлахгүй" хөдөлгөөний хэсэг залуус 50 сая төгрөгөөр тохижуулсан өрөө болон 600 саяын үнэтэй тавилгуудыг үзэх хүсэлт тавьжээ. Өмнө нь хоёр ч удаа хүсэлт гаргаж байсан аж. Гэвч тус яамнаас цагдаагийн хамгаалалт гарган, “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг хүч хэрэглэн, 30 34 УНУ улсын дугаартай, цагдаагийн бус машинд суулган баривчлан авч явсан байна.

Тус хөдөлгөөний залуусын мэдээлж буйгаар, баривчлах тушаалыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өгч, биднийг сүрдүүлэн айлгаж, тэмцлийг минь мохоох зорилготой байгаа бөгөөд тус хөдөлгөөний тэргүүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс рүү авч явжээ.

Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, дээрх явдалтай холбогдуулан "Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгээс тайлбар аваад явуулсан байна.

Иргэд ээ!! Ц.Нямдорж 99111150 У.Хүрэлсүх 99113937 утасруу мессеж бичиж хүсэлтээ илэрхийлнэ үү. Хууль зүйн яамны 626 саяын тавилга, 51.6 саяар тохижуулсан даргын өрөө, уулзалтын өрөөний 46.9 саяын дотор заслыг үзмээр байна

Posted by Баярхүүгийн Мөнхцэлмэг on Monday, January 20, 2020

Байдал хурцадлаа

Posted by Amartuvshin Dorj on Monday, January 20, 2020

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж