АНУ-ын Небраска мужийн эмнэлгийн 19 сувилагч өнгөрсөн онд бие давхар болж, эмнэлгийн захиргааг хүний нөөцийн хямралд оруулсан байна. Тус мужийн “Methodist Women’s Hospital” гэх уг эмнэлгийн сувилагчид жилийн дараа бяцхан үрстэйгээ хамт зургаа авхуулсан нь олон мянган хүний хайрыг татаж байна.
Хүүхдүүд өдгөө бүгд эрүүл саруул өсөн бойжиж байгаа ба хүүхдүүдийн 11 нь эмэгтэй, найм нь эрэгтэй ажээ. Сувилагчдын нэг “Бид маш хөгжилтэй байсан. Нэг нэгэндээ анхаарал хандуулж, хэн нь яаж байна, бие биеэсээ туршлага судлаад амар байсан шүү” хэмээн ярьжээ. Өмнө нь мөн тус улсын Калифорни мужийн "Sutter Medical Center" эмнэлгийн 14 сувилагч дээрхтэй адил нэг онд бие давхар болж байв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ