Судан улсын амьтны хүрээлэнгийн арслангууд хоол тэжээлийн дутагдалд орж үхэж байгаа зураг олон нийтэд цацагдлаа. Тус арслангууд нь тус улсын нийслэл Хартум хотын Күрэши амьтны хүрээлэнд амьдарч байгаа ажээ. Судан улс нь эдийн засгийн гүн хямралд орсон тул амьтдад өгөх хоол хүнс болон эм тариагүй хэдэн долоо хоног болж буй юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тус амьтны хүрээлэнгийн таван арслангийн нэг нь хоол тэжээлийн дутагдлаас болж үхсэн байсан бол үлдсэн нь яс, арьс болцгоосон байжээ.
Энэ байдлыг харсан хүмүүс онлайн кампанит ажил өрнүүлж, үлдсэн арслангуудад шинэ аюулгүй газар хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Фэйсбүүк сүлжээн дээр Sudan Animal Rescue гэсэн нэртэй кампанит ажил өрнүүлээд буй Осман Салих гэх залуу “Би тэр арслангуудыг хараад цочирдсон. Тэдний яс нь арьсныхаа цаанаас цухуйж байсан. Би тэдэнд туслах сонирхолтой байгаа албан байгууллага, хувь хүмүүсийг нэгдээсэй гэж уриалж байна” гэж бичжээ.
Малын эмч нар эдгээр арслангуудын эрүүл мэнд ноцтой хохирч, биеийн жингийнхээ гуравны хоёрыг алдан, үхлийн ирмэг дээр очсон байгааг анхааруулсан байна. Мөн Африк тивийн арслангуудын тоо толгой өдрөөс өдөрт цөөрч байгааг онцолжээ. 1993-2014 оны хооронд арслангийн тоо толгой 43 хувиар буурч, өдгөө 20 мянга гаруй бий гэсэн тооцоо гарсан байна.
.. 2020-01-21 192.82.70.120
Iohh
a 2020-01-21 66.181.161.96
Ingej amitnii hureelen bailgaj turj etseetel ni bailgah ymr shaardlaga baina
Зочин 2020-01-21 202.179.26.110
this is so sad
Зочин 2020-01-21 192.82.74.59
Байгалд нь гаргаад явуулахгүй яачихсан харанхуй этгээдүүд вэ? Зэрэгцээд үй олон ард иргэд нь бүр ч долоон дор байгаа. Гэтэл өлсөж үхэж буй хүмүүсийнхээ талаар санаа тавихгүй байж, байгалдаа гараад л өөрсдийгөө хооллоод явчих амьтдад хөрөнгө халамж босгоно ч гэх шиг…
He he 2020-01-21 203.91.115.51
Tejeej chadadgui yum bol manai ulsad ugchihlduu manaid irvel targan mahand pologdood guzeegee unjuulsan arslanguud bolno amidaar ni uzmeer bnshde manaid ugchih huu
Зочин 2020-01-21 88.152.185.202
Manaid halti amitanii hureelen Zaisand baisan, ter ued Chono chonoo barisan bolon daraah n heden jiliin daraa Baavgai huuhed barisan tuuhtei. Er n haa ch gazar Amitanii hureelen baigaad hereggui.