Путины “баруун гар” хэн болох вэ?

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Путины “баруун гар” хэн болох вэ?

Путины “баруун гар” хэн болох вэ?

Хойд хөршийн хэвлэлүүд “Путин Ерөнхийлөгчийн ‘баруун гар’ хэн болох вэ?” хэмээн бичиж эхэлжээ. Өнгөрсөн Даваа гариг (2020.01.20)-т ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Юрий Чайкаг Ерөнхий прокурорын албан тушаалаас нь огцруулах санал гаргажээ.

Владимир Путин ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны орлогч дарга Игорь Красновын нэрийг Ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшүүлсэн байна. Энэ талаар ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн албаны мэдээллээс иш татан ТАСС агентлаг уламжлав. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Юрий Чайкаг өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан Путин албан тушаалаас нь чөлөөлөх санал тавьжээ.

Юрий Чайка 2006 оны зургадугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Ерөнхий Прокурорын албан тушаалд, 2011 оны зургадугаар сард хоёр дахь удаагаа дахин томилогдож байсан аж.

Игорь Краснов гэж хэн бэ? Тэрбээр 1975 оны арванхоёрдугаар сарын 24-нд Архангельск хотод төржээ. 90-ээд оны сүүлээс прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн бөгөөд 2007 онд Мөрдөн байцаах хороонд шилжиж, 2016 онд дэслэгч генерал цол хүртсэн байна.

Тэрбээр Анатолий Чубайсын амийг хөнөөсөн хэрэг, хуульч Станислав Маркелов, сэтгүүлч Анастасия Бабуровагийн аллага, Москва хотын шүүхийн шүүгч Эдуард Чувашов, Тайландын боксын дэлхийн аварга Муслим Абдуллаев, фашистуудын эсрэг Федор Филатов, Иван Хуторский болон олон хүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг шалгаж байжээ.

Игорь Краснов нь Борис Немцовыг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаах багийг ахалж байсан аж. Мөн Сахалин мужийн захирагч асан Александр Хорошавин, Киров мужийн Никита Белых, Коми улсын Вячеслав Гайзер, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Алексей Улюкаев нарт холбогдох хэргийн мөрдөн байцаах ажлыг удирдан зохион байгуулжээ. Мөн тэрбээр "Восточный" сансрын хонгил барих явцад гарсан олон зуун сая рубль шамшигдуулсан хэргийг шалгаж байснаас гадна хурандаа Захарченкогийн хэрэг, "Борн" гэгддэг радикал үндсэрхэг үзлийн бүлгийн хэргийг тус тус шалгаж байсан аж.

Краснов "Эх орныхоо төлөө зүтгэсний төлөө" II зэргийн одон, ОХУ-ын Ерөнхийлөгчийн "Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад олон жилийн туршид шударга хөдөлмөр зүтгэл гаргасны төлөө" шагнал хүртжээ.

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны цахим хуудаст Красновын "Коммерсант" сонинд өгсөн хоёр ярилцлагыг нийтэлсэн байна. Тэрбээр Сирид Оросын мөрдөн байцаагчдын хийсэн ажлын талаар, сенатор Рауф Арашуковын хэрэг, Шереметьево хотод “Superjet-100” онгоц осолдсон болон бусад хүмүүсийн талаар ярьжээ.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр, Холбооны Зөвлөл энэ сарын 22-ны өдөр Юрий Чайкаг Оросын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулах асуудлыг хэлэлцэж магадгүй аж.

Эх сурвалж: ТАSS, RAMBLER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж