Угаалгын өрөөнөөс нь 240 см аварга могой олджээ | News.MN

Угаалгын өрөөнөөс нь 240 см аварга могой олджээ

Угаалгын өрөөнөөс нь 240 см аварга могой олджээ

Угаалгын өрөөнөөс нь 240 см аварга могой олджээ

Та орой гэртээ байхдаа юу хийдэг вэ? Магадгүй гэртээ амарч, хоолоо хийж идээд, зурагтаар дуртай киногоо үзээд суудаг байх. Английн Мерсисайдын Уиррал дүүрэгт нэгэн эмэгтэй ариун цэврийн өрөөндөө ороод гэрлээ асаатал өөдөөс нь 240 см урт аварга могой ширтэж байжээ. Цагдаагийн ажилтны хэлж буйгаар, тэд угаалгын өрөөн дэх могойн тухай мэдээг хүлээж аваад, Биркенхид дэх орон сууцны нэгдүгээр давхарт ирээд “мэл гайхсан” аж. Тэднийг угаалгын өрөөний ванн болон угаалтуурыг бүрэн бүрхсэн аварга том могой хүлээж байжээ.

Байрны эзэн эмэгтэй, цагдаагийн ажилтнууд болон хөршүүд энэхүү могой хаанаас гарч ирснийг мэдэхгүй байгаа аж. Мөн тэд тус могойг хортой гэж бодоогүй тухайгаа ярьжээ. Орон нутгийн цагдаа нар аварга могойг хэрхэн гаргах аргаа олохгүй байсан тул тусгай нөхцөл байдалд зориулагдан бэлтгэгдсэн цагдаа авчирсан байна. Тэрбээр могойтой ажиллах тал дээр өндөр мэдлэгтэй байсан учир ядах юмгүй аргыг нь олжээ. Тусгай ажилтан эхлээд могойнд аяга ус өгч, тайвшруулан өрөөнөөс гаргасан байна. Дараа нь түүнийг орон нутгийн амьтан хамгаалах газарт хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-21 202.131.225.197

240см гэвэл бараг цамцаараа бариад л болоошд. News.mn улам муудаад байх юмаа. Ikon.mn хажууд нь хамаагүй хариуцлагатай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж