NBA-ийн түүхэн дэх хамгийн урт удаан, баялаг түүхтэй, мөнхийн өрсөлдөгч багууд өнөөдөр /2020.01.21/ хоорондоо учраа тааран тоглолоо. Бостон Селтикс багийн TD Гарденд болсон уг тоглолтонд талбайн эзэд өөрсдийн өрсөлдөгч Лос-Анжелос Лэйкерс багийг 139-107 гэсэн харьцаатай хожлоо.
Энэхүү тоглолтод Бостон Селтикс багийн довтлогч Жэйсон Тэйтум онцгой байж, 27 оноо авч багаа тэргүүлсэн бол түүнд Жайлон Броун, Кемба Уокэр нар тус бүр 20 оноо авч тусалжээ. Харин хожигдол хүлээсэн Лэйкерс багаас Леброн Жэймс 15 оноо, 13 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Тус тоглолтын үеэр нэгэн онцгой зүйл болсон нь Кемба Уокэр өөрийн замналдаа анх удаа Леброн Жэймсийг хожиж, хоорондын харьцаагаа 28-1 болгожээ.
Бостон Селтикс баг одоогоор 28-14 гэсэн амжилттай дорнод бүсийн дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бол Лос-Анжелос Лэйкерс баг 34-9 гэсэн амжилттай өрнөд бүсийг тэргүүлж байна.
Холбоотой мэдээ