Монголын 3х3 эрэгтэй шигшээ баг Сербийг зорилоо | News.MN

Монголын 3х3 эрэгтэй шигшээ баг Сербийг зорилоо

Монголын 3х3 эрэгтэй шигшээ баг Сербийг зорилоо

Токио-2020 Олимпийн эрх олгох эхний тэмцээн ирэх гуравдугаар сарын 18-наас 22-ны хооронд Энэтхэг улсад зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг оролцох билээ.

Монгол Улсын 3х3 эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Серби, Словени улсуудын шилдэг багуудтай хамтарсан бэлтгэл хийх зорилготойгоор хүлгийн жолоо залж байна. Мөн тус улсуудад бэлтгэл хийх хугацаандаа хоёрдугаар сарын 1-нд Серби Улсын Нови Сад хотод зохион байгуулагдах шилдэг зургаан багийн тэмцээн болон хоёрдугаар сарын 8, 9-нд Словени Улсад зохион байгуулагдах өндөр зэрэглэлийн найман улсын тэмцээнд тус тус өрсөлдөнө.

Дээрх улсууд нь Монгол Улсын адил Олимпийн наадмын бэлтгэл болон Олимпийн эрхийн тэмцээндээ бэлдэж буй улсууд ба Ази тивээс зөвхөн Монгол Улсыг урьсан нь сонирхолтой.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Олимпод бэлтгэх албаны дарга, Энержи Ресурс компаний гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл багийг ахалж буй юм. Багийн бүрэлдэхүүнд:

    • Д.Дэлгэрням
    • Э.Дөлгөөн
    • А.Гансүх
    • А.Ананд
    • Г.Цэнгүүнбаяр
    • Э.Цэрэнбаатар нар багтжээ.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж