Нийслэлийн хэмжээнд 1170 автобус үйлчилгээнд гардаг бол өдөрт дунджаар 600 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Зундаа хэт халуун, өвөлдөө хөргөгч шиг хүйтэн, хүнээ ч багтаах зайгүй болдог нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл дундуур хүн дэндүү олон. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний соёл, хүртээмж, түргэн шуурхай байдал нь байнгын хөндөх сэдэв болсон билээ.
Францын хөгжлийн Засгийн Газрын санхүүжилтээр 2020-2021 онд Кабел Кар буюу дүүжин тээврийн техник эдийн засгийн үнэлгээг хийж дуусах бөгөөд тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх уг төслийг Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлэх аж.
Агаарын дүүжин тээврийн үзүүлэлт:
- Нэг кабины багтаамж 8-10 хүн
- Кабины хүлээлгийн хугацаа 3-5 минут
- Цагт 3000 цаашлаад жилд 3,2 сая хүртэлх зорчигч тээвэрлэнэ.
- Нэг талдаа дээд тал нь 4 м/cек хурдтайгаар 16 минут зорчих нь одоогийн авто замын урсгалаас даруй дөрөв дахин илүү үзүүлэлт юм байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ