НҮБ: Сэтгүүлчийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн 90 хувь нь шийтгэлгүй үлддэг

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

НҮБ: Сэтгүүлчийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн 90 хувь нь шийтгэлгүй үлддэг

НҮБ: Сэтгүүлчийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн 90 хувь нь шийтгэлгүй үлддэг

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ ажиглалтаас газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, дэлхий улс орнуудад сэтгүүлчдийн эсрэг үйлдэж буй гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг байна.

Өнгөрсөн 2019 онд сэтгүүлчдийн аминд хүрсэн тохиолдол бараг хоёр дахин буурч, сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрчээ. Мөн 2018 онд амиа алдсан сэтгүүлчдийн тоо 99 байсан нь өнгөрсөн онд 56 болж буурсан байна.

ЮНЕСКО-гийн дээрх байгууллагын тооцоолсноор, 2010-2019 оны хооронд нийтдээ 894 сэтгүүлчийг хөнөөсөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд жилд дунджаар 90 орчим сэтгүүлч амиа алджээ.

Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад хамгийн олон буюу 22 сэтгүүлч амиа алдсан байна. Хоёр, гуравдугаарт Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд /15/ болон Арабын улсууд /10/ тус тус оржээ. Үүний зэрэгцээ шинжээчид 2019 онд сэтгүүлчдийн аминд хүрсэн тохиолдлын гуравны хоёр нь буюу 61 хувь нь зэвсэгт мөргөлдөөн болоогүй орнуудад бүртгэгдсэнийг онцлон дурдсан байна.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одре Азуле “Дэлхийн олон сэтгүүлч хүчирхийлэл, өшөө хорслын золиос болж буйд сэтгэл ихээхэн түгшсээр байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж