Угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох ажлын хүрээнд хоёр дахь ээлжийн нийлүүлсэн 3910 ширхэг мэдрэгчийг дүүргийн 18, 20 дугаар хорооны айл өрхүүдэд суурилуулах ажил эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсээс уг ажилд оролцох ажилтан, албан хаагчдад сургалт явуулав.
Сургалтаар угаарын хий мэдрэгчийг хэрхэн ажиллуулах тухай зааварчилгаа, суурилуулах аргачлалыг зааж, айл өрхөд өгөх гарын авлага, зөвлөмж хуваарилав. Энэ удаагийн ажилд 77 албан хаагч хорооны Засаг даргын ажлын албатай хамтран ажиллана.
АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БУЙ ТАНД БАЯРЛАЛАА
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Холбоотой мэдээ