АНУ-д хүрэхээр яваа зуу зуун цагаач Мексикийн өмнөд хил дээрх голыг гаталжээ. Цагаачид голдуу Гондурасаас ирсэн байх бөгөөд Сушиате голын гүүрээр гарах зөвшөөрөл өгөөгүй учир ийнхүү ус туулан гол гаталсан байна.
Мексик улс Дональд Трампын шахалтын дагуу АНУ руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ. Тиймдээ ч тус улсын Үндэсний харуулын цэргүүд цагаачдыг голын эрэг дээр гарч ирэхээс сэргийлэх оролдлого хийж байгаа ч зуу зуун цагаач цэргүүдийн хориглолтыг сэтэлж, Мексик рүү орсон аж.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, цагдаа нар цагаачдын эсрэг нулимс асгаруулагч, харин цагаачид цагдаа нарын эсрэг чулуугаар тулалдацгаасан байна. Цагаачдын төлөөлөгч найман хүн Мексикт нэвтэрч, эрх баригчидтай уулзан Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадорт захиа илгээх эрхтэй болжээ.
Гол гаталсан цагаачид нь 2000-3500 хүний бүрэлдэхүүнтэй, Мексикийг гаталж, АНУ-д хүрэх өмнөх оролдлогуудыг мөн өдөөж байсан "Караван 2020" гэх бүлгийнхэн аж. Мөн Гватемал улс өнгөрсөн долоо хоногоос хойш Гондурасаас хэдэн мянган цагаач орж ирээд байгаа талаар мэдээлжээ.
Цагаачид голдуу хүчирхийлэл, ядуурал, хүн амины хэргийн өсөлтөөс зугтаж буйгаа илэрхийлж байгаа аж. Цагаачдын төлөөлөл Элвис Мартинез "Бид Гондурасын огцом өөрчлөгдөж буй халуун цаг агаараас болж цөхрөнгөө барж байна. Ялангуяа бага насны хүүхдүүдэд маш хэцүү байна" хэмээн ярьжээ.
Мексик улс "Цагаачид манай улсад орогнол хүсэн ажиллаж, амьдарч болох ч АНУ руу үнэгүй нэвтрэх боломжгүй" хэмээн мэдэгджээ. Гэвч цагаачдын дунд "Тэд биднийг хуурч байна. Биднийг бүртгүүл хэмээн бүртгэж аваад, дараа нь хөөж байна" гэсэн яриа байгаа аж.
Мексикийн Дотоод хэргийн сайд Чапас нь Табаско мужуудад 1100 цагаачийг хүлээн авсан гэжээ. Ерөнхийлөгч Трамп зургадугаар сард Мексиктэй уулзаж, АНУ руу шилжин ирэгчдийн урсгалыг зогсоох шийдвэрт хүрч, Мексикийн зүгээс үндэсний харуулын цэрэг байршуулах зэрэг өмнө нь байгаагүй ажлуудыг эхлүүлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ