АНУ Монгол Улсын иргэдийн түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацааг 2021 он хүртэл сунгасан байна. Энэ талаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр мэдээлэв.
Монгол Улс 2018 онд анх удаа АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H2 хөтөлбөрт багтсан билээ. Тодруулбал, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-нд тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарлаж, манай улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон билээ.
Дашрамд дурдахад, 2018 онд Монгол Улсын долоон иргэн Н2 төрлийн визээр АНУ-ыг зорьжээ. Тэдний дөрөв нь ХАА, гурав нь ХАА-н бус чиглэлээр ажилласан гэдгийг Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээлж байв.
Б.ЖАРГАЛ
С.Мэндбаяр 2020-01-21 64.119.16.28
Энэ ангилалын визээр ер нь манайхаас хүн яваагүйтэй адил ийм боломж байхад төр засгийн зүгээс ямар ажил хийв өнгөрсөн хугацаанд боломжийг ашиглаад хэдэн хүнийг гарга л даа
Зочин 2020-01-21 64.119.24.62
Долоохон уу? Долоон мянга байхаа….арайч дээ
zochin 2020-01-21 103.111.68.3
сунгаад яадаг юм тэртэй тэргүй тэнцэх хүн байхшүй юм чинь
Зочин 2020-01-21 192.82.77.10
Отгонбаяр ын гавьяа биш АНУ-ын дeпартментаас монголчууд хамрагдахгүй болохоор нь дахин боломж олгож байгаа юм. Отгонбаяр сайн ажиллаж зуучилбал олон монгол хамрагдана.
Зочин 2020-01-21 202.131.245.243
Их юмаараа гийгүүлж дээ.