Реал Мадридын супер оддын эрлийн дараагийн хүн-Рейньер Жесус

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Реал Мадридын супер оддын эрлийн дараагийн хүн-Рейньер Жесус

Реал Мадридын супер оддын эрлийн дараагийн хүн-Рейньер Жесус

Испанийн хөлбөмбөгийн Реал Мадрид баг энэ өвлийн солилцоо наймааны цонхоор авсан шинэ тоглогчоо танилцууллаа. Реал Мадрид баг Бразилын Фламенго багаас энэ жил 18 настай, хагас хамгаалагч Рейньер Жесус гэх тоглогчийг 30 сая еврогоор худалдан авч, 2026 он хүртэл гэрээ байгуулжээ. Энэ сарын 19-нд 18 хүрсэн түүний араас Барселона, Атлетико Мадрид, ПСЖ, Манчестер Сити зэрэг дэлхийн томоохон клубууд хөөцөлдөж байсан юм. Тэрбээр Бразилын Фламенго багтайгаа Өмнөд Америкийн хөлбөмбөгийн клубуудын хамгийн том тэмцээн болох Копа Либертадорес тэмцээнд түрүүлээд зогсохгүй Бразилын Сериэ-А лигийн аварга болсон авьяаслаг залуу тоглогч юм.

Реал Мадрид клуб сүүлийн үед олон авьяаслаг залуу тоглогчдыг өөрсдйин эгнээндээ нэгтгэж байна. Эдгээрээс дурдвал,

  • Родриго 19 настай 50 сая еврогоор Бразилын Сантос клубээс ирсэн
  • Уинисиус Жуниор 19 настай 45 сая еврогоор Бразилын Фламенго клубээс ирсэн
  • Лука Ёович 22 настай 60 сая еврогоор Германы Айнтрахт клубээс ирсэн
  • Эдэр Милтао 22 настай 50 сая еврогоор Португалийн Порто клубээс ирсэн
  • Мариано Диаз 26 настай 23 сая еврогоор Францын Лион клубээс ирсэн
  • Такефусо Кубо 18 настай үнэгүй Японы Ёокохама Ф.Маринос клубээс ирсэн
  • Ферланд Менди 24 настай 48 сая еврогоор Испаний Лион клубээс ирсэн
  • Брахим Диаз 20 настай 22 сая еврогоор Английн Манчестер Сити клубээс ирсэн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж