Монгол Улсад анх удаа “Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” зохион байгуулагдаж байна. Тус чуулганд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчид, эдийн засагчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.
Чуулганаар хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулгыг хийх бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцон хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрэх зорилгыг тавьж байна.
Голомт банкны хувьд төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, томоохон төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж ирсний нэг илрэл нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн 5 салбарыг хөгжүүлэх “Чингис” бондын төслийн зээлийг дамжуулан олгох үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Голомт банк үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих зорилтынхоо хүрээнд “Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015”-ын ивээн тэтгэгчээр ажиллаж байна.