Монголд пассив орон сууцны стандарт нэвтрүүлэхээр боллоо | News.MN

Монголд пассив орон сууцны стандарт нэвтрүүлэхээр боллоо

Монголд пассив орон сууцны стандарт нэвтрүүлэхээр боллоо

Монголд пассив орон сууцны стандарт нэвтрүүлэхээр боллоо

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ронген Архитектор компанитай “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах есөн байршилд барих “Орлогод нийцсэн орон сууцны төсөл”-ийн ажилд дэмжлэг үзүүлэх, Монгол улсад пассив орон сууцны стандартыг нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Пассив орон сууцны халаалтын систем нь нарны илчийг ашиглахаас гадна тухай байшинд хэрэглэгдэж байгаа гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон дотор нь ажиллаж, амьдарч байгаа хүний биеэс ялгарч байгаа дулааныг барьж авч ашигладгаараа онцлогтой ажээ.

Сэргээгдэх эрчим хүч болон байшинг ашиглах явцад үүсч байгаа дулааныг алдалгүй барьж ашигласнаараа эдийн засгийн асар хэмнэлттэй төдийгүй уламжлалт технологитой байшинтай харьцуулбал агаарт бохирдол цацдаггүй, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй, цаг уурын өөрчлөлтийг бууруулах зэрэг маш олон эерэг нөлөөтэйг эрдэмтэд онцлов.

Тус стандартыг БНХАУ, Зүүн Европын улс орнууд барилгын салбартаа амжилттай нэвтрүүлжээ. Уур амьсгалын хувьд ижил төстэй Оросын холбооны улс барилгын салбартаа тус стандартыг нэвтрүүлснээр нэг квадрат метр талбайд 1 жилд 800 квт цахилгаан зарцуулж байгаа нь уламжлалт барилгын технологитой харьцуулахад 53 дахин бага хэрэглээ юм.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Германы Ронген Архитектор компанитай ПАССИВ барилгын технологи стандартыг Монгол улсад нэвтрүүлэхэд хэр тохиромжтой талаар судалгааны ажлыг зохион байгуулахад уур амьсгалын хувьд нэн тохиромжтой гэж үзсэн байна.

Санамж бичгийн хүрээнд Ронген Архитектор компани нь “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн техникийн шийдэл гаргах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлж “НОСК” ХК-иас санал болгосон байршилд орон сууц болон дагалдах барилга байгууламжуудад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг ХБНГУ-ын хөрөнгөөр барих асуудлыг шийдвэрлэх, зураг төсөл боловсруулахаас түлхүүр хүлээлгэн өгөх зарчмаар пассив хаусны стандартаар барьж гүйцэтгэх ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

as 2020-01-21 66.181.167.191

zuw zuw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж