"Популист шийдвэрийн үр дүнд алт тушаалт 30 хувь буурсан" | News.MN

"Популист шийдвэрийн үр дүнд алт тушаалт 30 хувь буурсан"

"Популист шийдвэрийн үр дүнд алт тушаалт 30 хувь буурсан"

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр явуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр /2020.01.21/ боллоо. Хуралдааны эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2019 оны уул уурхай, эрдэс баялгийн салбарын статистик мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, 2019 онд уул уурхайн бүтээгдэхүүний ДНБ-нд эзлэх хувь нь 25 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 72 хувь, экспортын бүтээгдэхүүн 90-ийг төвлөрүүлж байгаа. Улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 2019 оны гүйцэтгэлээр 2,9 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өссөн дүнтэй байна. Үүнээс аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 20,1 их наяд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт 13,7 их наяд төгрөг, нүүрс олборлолт 800 тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна. Салбарын үзүүлэлт сүүлийн хоёр жилийн хугацаанд өсөлттэй байгааг салбарын сайд нь онцоллоо.

2020 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 2789 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Ашигт малтмалын салбарын тусгай зөвшөөрлийг өндөр хяналт дор, сонгон шалгаруулалтаар олгож байгаа аж.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Шатахууны үнийг барихтай холбоотой эрсдэлийн санг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Бид шатахууны үнийн ханшийг тогтвортой барих ёстой. Анх удаа Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд үүсмэл харилцаа нэвтрүүлж байна. Шатахууны үнэ бүх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлдөг, ард иргэдийн нуруун дээр ачааны хүнд буудаг учраас үүсмэл харилцаагаар шатахууны үнийг барих эхний алхам амжилттай болсон. Импортлогч компаниуд шатахууны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд Засгийн газарт шахалт өгөх байдлаар ажилладаг байсан. Ийм зүйл байж болохгүй. Эрсдэлийн сан бол дэлхийд байдаг стандарт, Монголд анх удаа хийж байгаа учраас хардалт байх шиг байна. Яагаад өмнөх сайд нар энэ ажлыг хийдэггүй байсан юм бэ гэж их гайхаж байна. Шатахууны компаниудын шахалтад Монголын төр орно гэж байхгүй.  Засгийн газрын хуралдаанаар газрын тосны үйлдвэрийн худалдаа эрхлэх охин компани байгуулах шийдвэр гарсан. Энэ компани үнэ тогтворжуулах, олон улсын зах зээл дээрх хэлбэлзлээс үүдэхгүйгээр хангамжийг сайжруулах зэрэг үйл ажиллагаа эрхлэх юм.

-Импортын шатахууны стандартыг Евро-5 стандартад нийцүүлэх чиглэлээр ямар нэг арга хэмжээ авч байгаа юу?

-Бид евро-5 стандартын талаар "Роснефть" компанитай удаа дараа хэлэлцээрт орж байна. Тус компани өөрийн боломжоор бүрэн нийлүүлж чадахгүй, хязгаарлалттай нийлүүлж байгаа юм. Бид евро-5 стандартын импортын хэмжээг нэмэгдүүлэх, энэ стандартыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Гэхдээ "Роснефть" компанийн хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа гэдгээ хэлсэн. Энэ сарын 23-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох албаныхан, импортлогчид "Роснефть" компанитай энэ жилийн нөөц, үнэ зэрэг хэлэлцээрээ хийх чиглэлтэй байгаа. Мөн хамтарсан компаниа байгуулах ажлаа яаравчилна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах ажил ямар шатандаа явна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн бэлтгэл ажил маш сайн явж байгаа. Тодорхой мэдээллүүдийг ярьж болохгүй, олон улсын хөрөнгийн бирж, санхүүгийн зөвлөхүүдийн зөвлөмжүүдийн хүрээнд дотоод мэдээллийг санаатай болон санаатай бус байдлаар гаргасан нь биржийн үйл ажиллагаа хоёр сараар хойшлох эрсдэл байгаа учраас мэдээлэл өгөх зааврыг танилцуулсан. Тухайн бирж гадны компаниудаас хөрөнгө босгож байгаа учраас бид мэдээллийг ярьж болохгүй байна. Ерөнхийд нь хэлэхэд маш сайн байгаа, сонгуулийн өмнө IPO гаргах нөхцөл бий болгох чиглэлээр ажиллаж байна. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ ханш бага зэрэг буурч байгаа учраас импорт бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгаа ч одоогийн түвшнээ хадгалаад явна гэсэн мэдээллийг шинжээчид өгч буй юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нийт дүнгээр 2,2 тэрбум орчим төгрөг болсон. Нийт хувьцааны бүртгэл дуусч байна. 2017 оноос хойш өрөө тэглэж, ашигтай ажилласан нь уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр нэмэгдсэн таатай үетэй давхцсан нь тааламжтай нөхцөл. Өнгөрсөн жил тус компанийн  ногдол ашгийг Зүүн баянгийн төмөр замын бүтээн байгуулалт буюу экспортыг дэмжсэн төсөл рүү оруулж, УИХ-д танилцуулсныг аж үйлдвэр, экспорт, эдийн засгаа нэмэгдүүлэхэд төмөр замын бүтээн байгуулалт чухал учраас шийдвэрүүд гаргасан, цаашид ч гаргаад явна. Бид цаашид БНХАУ-тай жилд 30 сая тонн нүүрс борлуулах зах зээлээ хамгаалсан шийдвэрээ саяхан гаргаад ирсэн. Эдгээр зүйлүүдтэй холбогдоод экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. 1072 хувьцаанд ногдол ашиг олгоно, олгохгүй гэж маргаан үүсээд буй. Мэдээж компани ашигтай ажиллаж байгаа учраас ногдол ашиг олгож болох эсэх тооцооллыг судлах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хоёрдугаар сарын 15-ны дотор тодорхой шийдвэр гаргана.

-УИХ-аас "Рио Тинто"-той Оюутолгойн гэрээний асуудлаар хэлэлцээрийн ширээнд суух чиглэл өгсөн. Салбарын яамны хувьд ямар бодлого баримталж, ямар ажил хийж байна вэ?

-Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Тус тусын чиг үүрэгтэй бүх байгууллага ажиллаж байна. Ажлын хэсгийн хуралдаан болоогүй байгаа учраас ойрын хугацаанд хуралдуулах ёстой. Үүний дараа хэлэлцээрийн ширээнд суух чиглэлийн дагуу ажиллана.

-Өнгөрсөн онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ буурсан нь АМНАТ-тай холбоотой юу. Үүний цаана хууль бусаар хилээр алт гаргах асуудал нэмэгдэж байгаа юм биш биз дээ?

-Өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-нд хууль баталсан. Алтны АМНАТ-ыг 2,5-аар нь сунгаад өгөөч гэж УИХ-ын гишүүдээс маш их гуйсан. 30 хувиар буурсан. Цаашид бид нэмэгдэнэ гэж тооцож байсан. Популист маягийн шийдвэрүүд эдийн засагт урхагтай. Ялангуяа уул уурхайн салбарт. Алтны татвартаа бус алт тушаалт, хэмжээндээ байдаг. 16 тонн гэдэг нь 300 орчим сая ам.доллар алдаж байгаа юм. Эргээд үүнд хариуцлага тооцдоггүй. Нэр бүхий хэд хэдэн гишүүд л эсэргүүцсэн учраас тэднээс энэ мөнгийг нэхмээр байгаа юм. Төвбанкны 1990 оноос хойш явуулж ирсэн судалгааг үндэслэж, бид шийдвэрээ гаргасан. Алтны салбарт бодлого алдагдаж, 30 хувийн алдагдалтай байна. 2020 онд бид энэ дүнгээ буулгахгүйг хичээж ажиллаж байна. Мөн алт цэвэршүүлэх үйлдвэрийг зайлшгүй байгуулах шаардлагатай байгаа. Удахгүй энэ чиглэлээр хууль өргөн барина.

П.ГАНХҮҮ: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ АСУУДЛЫГ ЦАГААН САРААС ӨМНӨ ШИЙДНЭ

-Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, ахмадуудын тэтгэврийг тэглэхээр болсон. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ. Цагаа сарын баярын өмнө тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ойлгосон?

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.ГАНХҮҮ:

-Иргэдийн тэтгэврийн зээлийн тодорхой хэсгийг төрөөс нэг удаа тэглэх хуулийн хэрэгжилтийг хангахаар холбогдох албаныхан хамтран ажиллаж байна. Цаг хугацааны хувьд Цагаан сараас өмнө шийдээд явна. Салхитын мөнгөний ордын ирээдүйд олох орлогыг барьцаалж, бонд босгоно. Гэхдээ энэ бонд нь “Эрдэнэс Монгол” компанийн бонд юм. Салхитын мөнгөний ордын нөөц, борлуулалтын орлого, төсөөлөлтэй холбоотой маргаанууд гараад байгаатай холбогдуулан дахин нөөцийг тогтоох ажил хийгдэж байгаа, ойрын хугацаанд тодорхой болох байх. Мөн Салхитын мөнгөний ордын нийт лицензтэй талбай нь 2800 га. Цаашид хайгуулаа яаралтай хийж, нөөцөө нэмэгдүүлэх, баяжуулсан хүдрийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн тооцоотой байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-01-21 183.177.101.122

Зохион байгуулалттайгаар ийм мэдээ тавихаа болио. Алт ухах нэрийн дор байгаль орчноо дэндүү сүйтгэж байна. Хүний амь юман чинээ боддоггүй Эко алтан заамар компаний асуудал юу болсон бэ Булган аймгийн Бүрэгхангай суманд 12 га газарыг ямар эрхтэн дархтан Базарт олгоод байгаа юм бээ Алтайн-Хүдэр компани Арбитерт ялагдсан тэр өрөө дарах гээд энэ тэнд газар сэглээд байдын бишүү дэндүү даварсан новшнууд юмаа

Avatar

Zochin 2020-01-21 66.181.170.73

ЭТТ -ийн ТУЗ ногдол ашиг тараах асуудлаар шийдвэр гаргана гээд байх юм. ТУЗ чинь төрийн төлөөлөл хэрэгжүүлэгчийн удирдамжаар хуралдаж, шийдвэр гаргадаг шүү дээ. ЭТТ-ийн төрийн төлөөллийг УУХҮЯ хэрэгжүүлж байгаа биз дээ. Тэгэхээр ТУЗ-д ногдол ашиг тараа, тараахгүй гэдэг удирдамжийг УУХҮЯ өгч байгаа. Өөрөөр хэлбэл Сумъяабаза өөрөө гэсэн үг. Тэнэг хүн хуурч байгаа юм шиг л юм ярих юм. Ичсэн хүн хүн а**а гэдэг шиг бүлтийтэл урдаас харж байгаад худлаа ярих юм даа. IPO бэлтгэл сайн явж байгаа ч гэх ши

Avatar

Зочин 2020-01-21 182.160.2.44

Тэтгэвэрийнхэнд 2016 оны сонгуулийн өмнөхөн 1 сая төгрөг өгсөн. Үүнийгээ 1072 – оосоо битгий хасч тооцоорой. Тэтгэвэрийн хөгшчүүл бидний Эрдэнэс Таван Толгойн 1072 хувьцаа хэвээрээ байгаа шүү. Монголоор дүүрэн хар нүүрс байхад бидэнд өгсөн 1 сая төгрөгөө тооцож суутгах хэрэггүй шүү, эрхэм дарга нараа. Сүүлийн 30 жилд тэтгэвэрийнхэн хамгийн их хохирол амссан шүү. Тэтгэвэр гэгч ханшгүй хоосон цаас төдий

Avatar

Зочин 2020-01-21 192.82.76.19

Цианит Натрийндаа хордоод гол усаа ширгэгээд өлбөрч үхэх аюул хажууөханд байна шүү, дарга нар яахав дээ хаяад л гараад явна АНУ -д очоол насаараа тарвалзаж байгаад үхнэ, иргэд алчид яах вэ өмөөрөөд байгаа оркууд тэр махыг нь иддэг биздээ, орчин үед экологи шг эмзэг зүйл үгүй болсон шүү юун алт юун мөнгө… юмаа бодож байж бүлтэрцгээ

Avatar

Зочин 2020-01-21 185.89.248.5

pop shiidverees bish shu de, hil gaaliar tiim ih alt garaad bgaag medej bgaa yum bol yagaad barihgui bgaa yum? gazar sendiilj us bohirduulj bgaa zuilees 5 huvi harin ch baga shu

Avatar

Зочин 2020-01-21 202.126.89.152

Хэджинг буюу эрсдэлийн санг мөнгийг нь өгвөл хэн ч хийх байсан.Үнэ тогтворжуулах мөнгөар махны үнийг барьдаг шиг асуудал.Дараагийн поп галзуунууд нь гарч ирээд үнэ тогтворжуулах мөнгө буруу зарсан дундаас нь идсэн хэрэг Сумьяабзарт үүсгэж магадгүй.

Avatar

Зочин 2020-01-21 202.179.25.112

ene bid 2 yu harj unshsanaa oilgodog yum bolov uu

Avatar

Зочин 2020-01-21 202.126.89.241

Мэдлэг мэргэжил муухан энэ сайдаа соль

Avatar

zochin 2020-01-21 43.228.129.150

явцуухан сайд.

Avatar

би 2020-01-21 103.9.90.98

Юун 20,1 их наяд, 13,7 их няд болоод толгой эргэмээр тооруу оруулчихваа, ЧИМГЭЭ ГУАЙ. 300 сая доллар гэдэг чинь Монголыг сүйтгэсэн шийдвэрийн нэг. ,Шийдвэр ч гэждээ сонгуулийн мөнгөө босгох арга.

Avatar

СУМТАЙБУЗАР ПОПРООГҮЙ БОЛ СААД БОЛОХГҮЙ Л ДЭЭ 2020-01-21 49.190.155.175

Нөгөө хар тэнгисээр дамжуулж нүүрс зарах асуудал чинь юу болсон бэ сумтайбузар аа?

Avatar

зочин 2020-01-21 202.9.46.156

Ганцхан шийдвэрээс болоод 300 сая доллор алдна гэдэг чинь их тоо байна шүү … Бүх мунхаг шийдвэрүүдийг нийлүүлээд хохиролийг нь тооцвол маш их тоо гарах юм байна шдээ .Ер нь тэнэгээсээ болоод л ядуу байгаа юм байна .

Avatar

Zochin 2020-01-21 202.126.89.48

Zasgiin gazriin umnuus ene odoo yu ve! Erunhii said l yrih estoi yum. IPO gej yu bdgiig medeh yum bolov uu daa kkk

Avatar

Зочин 2020-01-21 66.181.171.34

Чи харин юу вэ муу гахайн бомбоо чинь

Avatar

Зочин 2020-01-21 192.82.64.83

Алтны Роялтийг өшөө ч нэмэгдүүлэх хэрэгтэй… Хяналт шалгалтаа сайжруулахын оронд ийм тэнэг зүйл яриад сууж байж болохгүй… Өндөр роялти төлж чадахгүй компаниудын лицензийг цуцалж чадах нэгэнд нь өг… Миний хувьд 30 хувийн роялтитай болсон ч ажиллахад бэлэн байна.

Avatar

Зочин 2020-01-21 202.9.46.40

Мөрөөдөх хуцах 2бол хэн ч чадна Хүрз аваад хийгээд үз

Avatar

MGL 2020-01-21 103.229.178.2

ЭТТ-н ногдол ашигаар Зүүнбаянгийн төмөр замд хөрөнгө оруулалт хийсэн юм бол иргэд тэр зүүнбаянгийн төмөр замын тодорхой хувийн эзэд нь болсон гэсэн үг юм уу?

Avatar

Зочин 2020-01-21 192.82.64.64

Zuunbayangiin tumur zam hezee duusah ni todorhoigui Jenko Zi 2 iin mungu ugaalt mungu duuchihlaa dahiad gej tsag hojno ugaasaa Mongol ulsad oiriin hugatsaandaa ashiggui Gashuunsuhait iin tumur zamiig ehluulehgui baihaar zohion baiguulalttai hiigdej bui ajil Oros nuursee turuulj Hyatad d zaraad ehelsen ashgaa avsan Mongoloos Jenko Zi 2 mungu olson guitsee Mongoliin erh ashig hoinoos yavsaar l

Avatar

Зочин 2020-01-21 103.111.68.3

САЙД НЬ ИНГЭЖ ТЭНЭГТЭЭД БАЙХААР ЯАЖ АЛТАА УЛСДАА ТУШААХ ВЭ ДЭЭ, САЛТААДААД ХЭВТЭНЭ ЭСВЭЛ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛНА. УУЛ НЬ АРД ТҮМНИЙ ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГЫГ ОЛЗВОРЛОСОН БОЛ ТУШААХЫГ ШААРДААД ЗӨРЧВӨЛ ХУРААНА ГЭЖ ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ НУДРАГАТАЙГАА ҮЗҮҮЛДЭГ БАЙМААРСАН…

Avatar

Зочин 2020-01-21 66.181.171.34

Алтны татвараар попорсон Болочулуун гэгч улаан хацарласан хөдөөний издаг тэнгэр ниргэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж