Япон: Монгол иргэн гарцгүй газраар зам гарч яваад амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Япон: Монгол иргэн гарцгүй газраар зам гарч яваад амиа алджээ

Япон: Монгол иргэн гарцгүй газраар зам гарч яваад амиа алджээ

Япон улсын Канагава мужийн Ёкохама хотод өнгөрсөн шөнө /2020.01.20/ нэгэн монгол эмэгтэй гарцгүй газраар зам гарах гэж байгаад нийтийн тээврийн автобусанд дайруулж амиа алджээ.

Тус хотын цагдаагийн газрын мэдээлснээр, осол 22.10 цагт гарсан бөгөөд хохирогч нь Исого дүүрэгт оршин суудаг, 41 настай Н гэгч байсан аж. Эмэгтэйг цаг алдалгүй эмнэлэг хүргэсэн ч удалгүй амьсгал хураажээ. Хэргийн газраас хэдхэн алхмын цаана гарц байжээ.

Автобусанд нийт 15 зорчигч байсан ба нэг ч зорчигч болон жолооч гэмтэж бэртээгүй байна. Өдгөө хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: NEWS24.JP
А.БОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
87
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж