“Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг монгол хэл рүү хөрвүүллээ | News.MN

“Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг монгол хэл рүү хөрвүүллээ

“Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг монгол хэл рүү хөрвүүллээ

“Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг монгол хэл рүү хөрвүүллээ

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн Тайванийн Үндэсний улс төрийн их сургуулийн дэд профессор Лань Мэй Хуан бичсэн “Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа (1952-1984)” бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр монгол хэлнээ хөрвүүлжээ. Шинэ бүтээлийг танилцуулах ёслол 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр ШУА-д боллоо.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын их дээд сургууль, судалгааны институт, төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, Тайвань-Монгол түүх, эрдэм шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааны нэгэн томоохон амжилтын гэрч болцгоов.

Тус бүтээлийн агуулга нь Ю.Цэдэнбалын үеийн Монголын гадаад харилцаа болон Монгол-Хятад, Монгол-Зөвлөлтийн харилцаа зэрэг нь Монгол орны гадаад харилцааны бодлогод хэрхэн нөлөөлж байсан зэрэг асуудлыг хамарч байгаа болно.

Монголын талын холбогдох албаны төлөөллүүд Тайванийн зүгээс энэхүү бүтээлийг монгол хэл рүү хөрвүүлэх явцад дэмжин ажиллаж байсанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тус бүтээл нь орчин цагийн Монголын гадаад харилцааны түүхийн бүтээлүүдтэй харьцуулахад онцгой үзэл санааг дэвшүүлж байгааг онцлов. Тайвань нь Монголын үүх түүхтэй холбоотой бичгийн дурсгалуудыг хадгалж хамгаалан, хэвлэн нийтлэж байсан туршлагатай бөгөөд эдгээр нь Монгол судлаачдын судалгааны ажилд чухал ач холбогдолтой байсанг дурдав.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч хатагтай Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Тайванийн Үндэсний хааны ордон музейд Юань гүрний үеийн түүхэн үечлэлд хамаарах арвин баялаг түүхэн дурсгалт эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаа бөгөөд ийм ч учраас Тайванийг Монголын түүхийг сахин хамгаалагчдын нэг үзэж болох юм. Тайвань нь цаашид ч энэхүү түүхэн үечлэлд хамаарах түүхэн дурсгалыг хадгалжхамгаалах болно. Энэхүү эрдэм шинжилгээний бүтээл Монгол хэл дээр хөрвүүлэгдэж байгаа явдал нь манай хоёр орны түүхийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, Юань гүрний үеийн түүхийн судалгаанаас халин, орчин цагийн түүхийн судалгааг хүртэл хамран өргөжиж байгааг илтгэж байна” гэлээ.

Энэхүү бүтээл нь түүхийн судалгааны өндөр ач холбогдолтой судалгааны бүтээл юм.

Эх сурвалж: УЛААНБААТАР ДАХЬ ТАЙВАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АХА 2020-01-21 202.131.243.186

МОНГОЛ ТАЙВАНЬ 2-УУЛ ХЭН ХЭНИЙХЭЭ ТУСГААР ТОГТНОЛЫГ ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ШҮҮ. ОДОО ГЭНЭТ ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА. МӨНХИЙН НАЙЗ, МӨНХИЙН ДАЙСАН БАЙДАГГҮЙ ГЭДЭГ. ХАМАА НАМААГҮЙ ЮМ ХИЙЖ БАЙЖ ДАЛАЙ ЛАМАА БОЙКОТЛУУЛДАГ ШИГ ЮМ БОЛОХ ВИЙ ДЭЭ…

Avatar

ж 2020-01-21 202.179.27.112

тиймүүв монголын улаан паспорт өгөөд үү. Тэгсэн хятадууд цэдэнбалын толгойг хага цохь гээд байсан байхын. паспорт өгөөд байхад тэ

Avatar

боги 2020-01-21 122.201.23.44

нөхөр Цэдэнбал 1960 аад онд 40 мянган хятад барилгачинд монголын паспорт гардуулаад УБ-г бүтнээр цоо шинээр бариулсан хүн дэ. Хятад барилдагчдын барьсан олон зуун цэцэрлэг сургуульд одоо хир хүүхдүүд хүмүүжсээр бна

Avatar

Зочин 2020-01-21 202.131.245.243

Манай эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан, бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрдөггүй Гамин хятдадын захиалга, санхүүжилтээр Монгол Улсын ШУА ном хэвлүүүлж байгаа юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж