Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн Тайванийн Үндэсний улс төрийн их сургуулийн дэд профессор Лань Мэй Хуан бичсэн “Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа (1952-1984)” бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр монгол хэлнээ хөрвүүлжээ. Шинэ бүтээлийг танилцуулах ёслол 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр ШУА-д боллоо.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын их дээд сургууль, судалгааны институт, төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, Тайвань-Монгол түүх, эрдэм шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааны нэгэн томоохон амжилтын гэрч болцгоов.
Тус бүтээлийн агуулга нь Ю.Цэдэнбалын үеийн Монголын гадаад харилцаа болон Монгол-Хятад, Монгол-Зөвлөлтийн харилцаа зэрэг нь Монгол орны гадаад харилцааны бодлогод хэрхэн нөлөөлж байсан зэрэг асуудлыг хамарч байгаа болно.
Монголын талын холбогдох албаны төлөөллүүд Тайванийн зүгээс энэхүү бүтээлийг монгол хэл рүү хөрвүүлэх явцад дэмжин ажиллаж байсанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тус бүтээл нь орчин цагийн Монголын гадаад харилцааны түүхийн бүтээлүүдтэй харьцуулахад онцгой үзэл санааг дэвшүүлж байгааг онцлов. Тайвань нь Монголын үүх түүхтэй холбоотой бичгийн дурсгалуудыг хадгалж хамгаалан, хэвлэн нийтлэж байсан туршлагатай бөгөөд эдгээр нь Монгол судлаачдын судалгааны ажилд чухал ач холбогдолтой байсанг дурдав.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч хатагтай Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Тайванийн Үндэсний хааны ордон музейд Юань гүрний үеийн түүхэн үечлэлд хамаарах арвин баялаг түүхэн дурсгалт эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаа бөгөөд ийм ч учраас Тайванийг Монголын түүхийг сахин хамгаалагчдын нэг үзэж болох юм. Тайвань нь цаашид ч энэхүү түүхэн үечлэлд хамаарах түүхэн дурсгалыг хадгалжхамгаалах болно. Энэхүү эрдэм шинжилгээний бүтээл Монгол хэл дээр хөрвүүлэгдэж байгаа явдал нь манай хоёр орны түүхийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, Юань гүрний үеийн түүхийн судалгаанаас халин, орчин цагийн түүхийн судалгааг хүртэл хамран өргөжиж байгааг илтгэж байна” гэлээ.
Энэхүү бүтээл нь түүхийн судалгааны өндөр ач холбогдолтой судалгааны бүтээл юм.
Эх сурвалж: УЛААНБААТАР ДАХЬ ТАЙВАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР