К.Роналдогийн баярын үнсэлт

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

К.Роналдогийн баярын үнсэлт

К.Роналдогийн баярын үнсэлт

Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн 20-р тойргийн тоглолтууд өчигдөр /2020.01.20/ явагдаж өндөрлөлөө. Энэ тойргийн чимэг болсон тоглолт лигийг тэргүүлэгч Ювентус болон долдугаар байрт бичигдэж буй Парма багуудын хооронд явагдаж, лигийн тэргүүлэгчид 2-1 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө хожиж улирлын 16 дах хожлоо аван 51 оноотой лигээ тэргүүлж байна.

Тус тоглолтод хоёр гоол оруулсан К.Роналдо өөрт нь сүүлийн гоолынх нь дамжуулалтыг өгсөн Паоло Дибалад баярласан сэтгэлээ илэрхийлж, уруул дээр нь үнсчээ. Энэ нь хачирхалтай харагдаж байгаа ч тус хоёр тоглогчийн бие биетэйгээ хэрхэн ойлголцож байгааг харуулж байна хэмээн хүмүүс үзэж байгаа ажээ.

К.Роналдо энэ улиралд Италийн Сериэ-А лигийн 17 тоглолтонд 16 гоол оруулаад байна. Тэрбээр энэхүү үзүүлэлтээрээ мэргэн буучдын жагсаалтад хоёрдугаар байр эзэлж байгаа бол түүний өмнө Лацио багийн Итали довтлогч Чиро Иммобилэ 23 гоолтой  жагсаалтыг тэргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж