Рассел Уэстбрүк түүх бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Рассел Уэстбрүк түүх бүтээлээ

Рассел Уэстбрүк түүх бүтээлээ

NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигт өнөөдөр /2020.01.21/ болсон Хьюстон Рокетс болон Оклахома Сити Тандер багуудын тоглолтод Рассел Уэстбрүк гайхалтай байж, 32 оноо, 12 оновчтой дамжуулалт, 11 самбараас бөмбөг авалттай тоглолтыг дуусгасан ч баг нь 107-112 харьцаатай өрсөлдөгч Оклахома Сити Тандер багтаа ялагдсан юм.

Баг нь хожигдсон ч Рассел Уэстбүк NBA-ийн түүхэнд өмнө нь Леброн Жеймс л ганцаараа үзүүлж байсан амжилтыг давтан, NBA-ийн бүх багийн эсрэг трифл-дабл буюу гурван үзүүлэлт нь арав болон түүнээс дээш гарсан тоглогч боллоо. Тэрбээр 2019-2020 оны NBA-ийн шинэ улирлын эхэнд Оклахома Сити Тандер багаас солилцоогоор Хьюстон Рокетс багт ирсэн билээ. Ийнхүү хуучин багийнхаа эсрэг трифл-дабл хийж, NBA-ийн түүхэнд бүх багийн эсрэг трифл-дабл хийсэн хоёр дахь тоглогч болж байна.

Мөн тэрбээр замналынхаа 146 дахь трифл-даблыг бүртгүүлж, дээрээ байгаа NBA-ийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон трифл-дабл хийсэн Оскар Робертсоноос 35 трифл-дабл дутуу явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж