Төмөр хүн эргэн ирэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Төмөр хүн эргэн ирэх үү?

Төмөр хүн эргэн ирэх үү?

Дэлхийн кино ертөнцийн сор бүтээлүүдийн нэг, бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон ах дүү Руссогийн бүтээл Avengers киноны сүүлийн анги дээр төмөр хүн өөрийгөө золиослон, дэлхий ертөнцийг авардаг билээ. Сүүлийн үед төмөр хүнийг Marvel-ийн кино ертөнцөд эргэн ирэх гэж буй талаарх яриа эрчимтэй яригдаж байна. Тодорхойлвол, Marvel студийн удахгүй нээлтээ хийх тагнуулч бүсгүй Наташа Романова буюу Black Widow-ийн амьдралыг харуулсан кинонд төмөр хүний үзэгдэл байх магадлалтай ажээ.

Энэ талаар төмөр хүн буюу Роберт Довни Жуниор “Би чинь өмсгөлөө ханандаа өлгөсөн хүн. Сайхан амармаар байна. Гэхдээ юу ч болж болно шүү дээ” хэмээжээ. Тэрбээр өөрийнх нь тоглосон хэсэг удахгүй нээлтээ хийх кинонд байгаа эсэх талаар үгүйсгэхгүй, мөн батлахгүй байгаа юм. Төмөр хүн нь хамгийн анх 2008 онд дэлгэцнээ гарч, асар хурдан хугацаанд үзэгчдийн хайртай супер баатар болсон билээ.

Ямартай ч Marvel студийн шинэ бүтээл Black Widow ирэх дөрөвдүгээр сарын 24-нд дэлхий даяар нээлтээ хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж