Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр олс татан алхана

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр олс татан алхана

Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр олс татан алхана

Циркчин М.Мягмарсайхан ирэх зургаадугаар сарын 25-нд Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр олс татан алхахаар төлөвлөн, бэлтгэл ажилдаа оржээ. Тэрбээр skywalk буюу өндөр утсан дээр ямар ч хамгаалалтгүй алхаж, тэнцвэрийн үзүүлбэр хийх бөгөөд 70 орчим метрийн өндөртэй, 150 метр утас тавих юм байна.

М.Мягмарсүрэн нь агаарт алхах экстрим үзүүлбэр үзүүлдэг Монголын ганц мэргэшсэн жүжигчин бөгөөд 2005 оноос хойш Швейцарийн жүжигчин, Гиннесийн 22 удаагийн амжилт эзэмшигч Фредди Ноктой хамтран уран бүтээл хийх болсноор өндөр утасны үзүүлбэр тоглох болжээ.

Сонирхуулахад, Чулуут гол нь Тээлийн голын адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 40-60 орчим гүн хүрмэн чулуун хавцал үүсгэн урсдаг билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж