Эцэг эхчүүд хүүхдээ хаана явааг хянадаг боллоо

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Эцэг эхчүүд хүүхдээ хаана явааг хянадаг боллоо

Эцэг эхчүүд хүүхдээ хаана явааг хянадаг боллоо

Сурагчдын гуравдугаар улирлын амралт дуусч, хичээл эхлэхэд сургуулийн автобусанд нэгэн шинэ үйлчилгээ нэвтрүүлээд байна. Энэ нь хүүхдүүдэд чип бүхий бугуйвч зүүлгэхээр болсон явдал. Тодруулбал, тухайн хүүхэд чипээ автобусандаа өглөө суухдаа, орой буухдаа сургууль руугаа орохдоо бас гарахдаа уншуулдаг болох юм. Ингэснээр чипэнд суулгасан апплекэйшнийг эцэг эхчүүд гар утсандаа суулгаж, хүүхдийнхээ хаана явааг цаг алдалгүй мэдэх, автобусны буудал дээр олон цаг хүлээж, айж сандрах шаардлагагүй болж байна.

Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 орчим хүүхдэд хоёр ээлжээр үндсэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчилж буй сургуулийн автобусанд сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцэн байршил тогтоогч суулгаж, зорчигч хүүхдүүдэд өчигдрөөс 4000 орчим чип бүхий бугуйвч тараагаад байна. Ухаалаг бугуйвч нь хүүхдийн байршил тогтоогоод зогсохгүй, автобус хэдэн минутын дараа хаана зогсох талаарх мэдээллийг эцэг эхчүүд гар утаснаасаа авах боломжтой юм. Харин энэхүү бугуйвчийг хаяж гээгдүүлэхгүй байх, эвдэлж гэмтээхгүй байх зэрэгт эцэг эхчүүд, сургуулийн удирдлага анхаарал хандуулж ажиллах аж. Автобусны байршил тогтоогч, ухаалаг бугуйвчны тусламжтай хүүхдүүд автобусанд ороход л эцэг эхийнх нь утсан дээр мэдээлэл нь очсоноор хүүхдээ хаана яваа мэдээллийг харах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдийнхээ хаана явааг хянаж болно.

Ухаалаг бугуйвчийн хэрэглээний зааврыг олон нийтэд хүргэж ажиллах үүргийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хариуцаж байна. Энэ талаар тус газрын Инноваци системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Батбилэгээс тодруулахад “Сургуулийн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүд хүүхэд нь автобусандаа суусан уу, хаана буув гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Тиймээс автобусанд ub school bus аппликэйшний тусламжтай эцэг эхчүүд хүүхдийнхээ зорчиж буй сургуулийн автобусыг хянах боломж бүрдлээ. Өчигдрөөс эхлэн нийслэлийн 29 сургуульд чип бүхий бугуйвч 4000 ширхэгийг тараасан. Эцэг эхчүүд хүүхдийнхээ бугуйвин дээрх бар кодыг аппликэйшнд уншуулснаар хүүхдийнхээ мэдээллийг цаг тухайд нь авч, хаана явааг нь хянах боломжтой гэсэн үг. Цаашид автобусны тоог нэмэгдэгдүүлэхэд бугуйвчийг нэмэлтээр тараана. Эхний байдлаар 4000 ширхэгийг тараалаа. Хэрэв бугуйвчаа гээж үрэгдүүлсэн бол яах вэ гэдэг асуудлыг бид одоогоор ярилцаж байна” гэлээ.

Хүүхэд бүрийн бугуйвчны дугаар дахин давтагдахгүй тул зөвхөн танд л хүүхдийн тань мэдээлэл хүрэх юм байна. Эхний байдлаар бугуйвчийг хүүхдүүдэд үнэ төлбөргүй олгож эхэлсэн бөгөөд хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулиас нь худалдан авах юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж