Дөрвөлжин боржин гологдож, шинэ чулуунд мөнгө зарцуулна

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Дөрвөлжин боржин гологдож, шинэ чулуунд мөнгө зарцуулна

160 ширхэг боржин чулуун хаалт нийслэлийн хот тохижилтын газрын харьяа дүүргийн хашаанд  байгаа аж

Дөрвөлжин боржин гологдож, шинэ чулуунд мөнгө зарцуулна

Сүхбаатар талбайд баахан боржин чулууг  шөнөөр авчирч өрөөд мөн л шөнөөр буцаагаад ачуулсан нь ард иргэдийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулсан.  Төрийн тусгай хамгаалалтын газраас санаачилж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлсэн боржин чулуунуудыг ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зориулалттай гэж албаны хүмүүс тайлбарлаж байсан нь өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын үйл явдал.  Талбайд байршуулсан чулууны хэлбэр, дүрс иргэдэд ч, хотын даргад таалагдаагүй. Тиймээс "булшны чулуу" гэгдсэн 160 ширхэг боржин чулуун хаалтыг хотын дарга С.Амарсайхан буцаан татах шийдвэр гаргаж, сайжруулах даалгаврыг гэрээ байгуулсан, хийсэн хоёрт өгсөн. 

Талбайн баруун, зүүн, урд талд 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ  396 ширхэг чулуун хаалтын зардалд 151 сая төгрөгийг нийслэлээс гаргаж, “Боржин суварга” ХХК-тай гэрээ хийсэн байдаг. Гэрээнд зааснаар урьдчилгаа 40 хувийг өгч, үлдэгдэл 60 хувийг ажлаа хийж гүйцэтгэсний дараа олгохоор тохирч, эхний ээлжийн 160 ширхэг боржин чулууг талбай дээр байршуулсан нь тийнхүү дуулиан болсон юм. Нийслэлийн төв талбай дээр тав хоносон, төсвийн 150 сая төгрөгийн үнэтэй боржин чулуун хаалтууд хаана байгааг эргэн сурвалжилсан юм. 

Боржин чулуунуудыг Нийслэлийн хот тохижилтын газрын  хашаанд хураажээ. Чулуунуудыг засч, сайжруулсан ч төв талбайд ч буцааж тавихгүй аж. Нэгэнтээ төсвийн мөнгийг "үрэн таран" хийж, идэж уугаад дуусгасан тул чулуунуудыг  хот ашиглахаас өөр аргагүйд хүрчээ.

Тиймээс  хотын удирдлагуудад гологдсон боржин чулуун хаалтуудыг авто осол ихээр гардаг, мөн байр орон сууцны хороолол дунд, төрийн байгууллагуудын урд байршуулах гэнэ.  Харин төв талбайд өөр боржин чулуунуудыг авчирч тавиахаар болсон байна. Сүхбаатарын талбайд тавих бөөрөнхий хэлбэртэй боржин чулууг хийхэд хэр хэмжээний хөрөнгө, мөнгө гаргаж буйгаа хотынхон идэх нууцалж байна.  

Нэг дөрвөлжин боржин чулууны өртөг  гурван сая гаруй төгрөг. Үүнээс харахад төрийн томчууд маань өмнөхөсөө ичиж эмээсэн  юм алга. Дахиад л төрийн мөнгөөр бөөрөнхий боржин чулуу хийх захиалга өгч. 

Гүйцэтгэгч компанийн мэдээлж буйгаар, дөрвөлжин чулууг хийж эхлэхээс өмнө хэлбэр, хийцийг нь танилцуулах зорилгоор том, жижиг чулууг захиалагч талд хүргүүлсэн байна.

Үүнийг тэд хотын удирдлагадаа үзүүлж, харуулдаггүй хэрэг үү. Эсвэл удирдлагаасаа их эрх мэдэлтэй ажилтнууд байдаг юм уу. Үнэндээ өнөөдрийг хүртэл төв талбайд машин орж аюулгүй байдал алдагдуулсан тохиолдол байхгүй. Улс төрийн болон өөр бусад зорилгоор жагсаал, цуглаан зохион байгуулах үед, мөн гэр барьж, суулт зарлахдаа, зарим баярт арга хэмжээний сандал, ширээ, тайзыг байрлуулахаар зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгжүүд машинтай нэвтэрч байсан. Үүнээс өөрөөр хэн нэгэн дур зоргоороо машинаа байрлуулж, эсвэл өөр бусад зорилгоор тийш нэвтэрч, байсан удаагүй.

Гэтэл холбогдох албаныхан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах нэрээр оновчтой бус хамгаалалтаа өмөөрч суух. Мөн иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюул тулгарахаас урьдчилсан сэргийлсэн дээрх ажлыг улстөржүүлэх, буруутган харлуулахгүй байхыг олон нийтээс хүсч байх юм. Энэ бол иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах гэхээсээ илүү мөнгө угаах нэг арга хэмээн олон нийт бухимдаж буй. Угаас үймээн самуун, үл бүтэх хэрэг төрийн ордны өмнө болж байсан удаагүй.

Ийм хашилтыг санхүүжүүлж байхаар нийслэлийн гэр хорооллын гуу жалгатай, осол аваар олон гардаг замуудад хаалт, хашлага хийсэн бол илүү бодитой, ажил хийсэн юм шиг харагдах байлаа, хотын дарга аа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж