Э.Оюунболд барилдах эрхтэй юү? | News.MN

Э.Оюунболд барилдах эрхтэй юү?

Э.Оюунболд барилдах эрхтэй юү?

Э.Оюунболд барилдах эрхтэй юү?

Өнгөрсөн жилийн баяр наадмаас эхлээд бөх сонирхогчдын хамгийн их анхаарлыг татаж, хэл аманд өртөх болсон бөх бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд аварга. Тэрбээр 2019 оны Улсын их баяр наадамд ес давж, Монгол Улсын аварга цолыг хүртэхтэй зэрэгцээд допинг хэрэглэсэн гэх таагүй асуудалд нэр холбогдсон. Түүний шээснээс допинг илэрсэн болохыг Баяр наадмын комисс зарласан боловч Э.Оюунболд шээсэнд нь хэн нэгэн хориотой бодис хольсон гэх хардлага тээж, хууль хяналтынханд хандаад зургаан сар болж буй юм.  

Тодруулбал, Үндэсний бөхийн салбар хорооноос Э.Оюунболдоос авсан шээсний шинжилгээнд  WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг  зарласан юм. Гэвч, Э.Оюунболд “Б” сорьцын шинжилгээ өгөхөөс татгалзаж,  зохион байгуулалттай түүний шинжилгээний сорьцыг сольж, өөрийг нь хавчин дарах гэсэн бусдын хорт явуулга хэмээн мэдэгдэл хийсэн.

Улсын их баяр наадмыг зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хорооноос түүний барилдах эрхийг хоёр жилээр хасч, аварга цол болон түрүү бөхийн бай шагналыг нь хураах шийдвэр гаргаж, саналаа Ерөнхийлөгчид өргөн бариад удаж байна.  Ерөнхийлөгч Х.Баттулга түүний цолыг хураах эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа нь  хардлага ч дагуулж буй.

Допинг хэрэглэсэн болох нь шээсний шинжилгээгээр нотлогдсон ч, ямар ч шийтгэл, хариуцлага тооцоогүй тул  Э.Оюунболд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Төв аймгийн Угтаалцайдам суманд болсон “Атар газар эзэмшсэний 60 жилийн ой”-д зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаанд барилдаж түрүүлсэн юм. Энэ нь түүний хэл амтай түрүүлсэн улсын баяр наадмаас хойш анх удаагаа олны өмнө гарч барилдсан тохиолдол нь юм. 

Э.Оюунболд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэр төрөө сэргээж, удахгүй барилдахаа зарласан. Тиймээс сар шинийн барилдаанд "хамуутай" аварга барилдах нь гэсэн эсэргүүцэл бөх сонирхогчдын дунд гараад байгаа юм.  Түүний энэхүү мэдэгдэлд  албаны хүмүүс болон бөхчүүд ямар байр суурьтай байгааг  хүргэе. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.ЭНХБОЛД:

-Сарын өмнөхтэй адил юу ч өөрчлөгдөөгүй. Ц.Оюунболд өөрөө намайг унагаах зорилготой хүмүүс байгаа гээд Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгөөд яваад байгаа. Эцсийн дүн нь гараагүй байхад бид цол хурааж болохгүй. Хуулийн байгууллагын эцсийн шийдвэрийг дагана. Урьд нь цолоо хураалгасан бөхчүүд шүүхээр явж байгаад хүчингүй болгосон зарлигийг буцаагаад хүчингүй болгосон тохиолдол байгаа учир хуулийн байгууллагын эцсийн хариуг хүлээнэ.

Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн асан Д.ДАНЗАН:

-Би бөхийн холбооны ажлаас холдоод их удаж байна. Э.Оюунболдын талаар тодорхой мэдэж байгаа зүйл алга. Гэхдээ шалгадаг газар нь шалгаад үнэн зөв хариугаа олон нийтэд танилцуулах хэрэгтэй. Үнэхээр барилдах эрхтэй юм бол барилдуулаад, барилдах эрхгүй бол цолыг нь хураах ёстой. Бөх бол Монголын үндэсний соёлын нэг. Э.Оюунболд өөрөө хэрэглээгүй гээд байх шиг байна лээ. Тийм бол нэгдсэн журмаар шийдэх хэрэгтэй. Нууц юм бол нууц байх хэрэгтэй. Хэрэглэсэн хэрэглээгүйг нь олон нийтэд зарлах хэрэгтэй. Намайг тэргүүнээр ажилладаг байхад хүмүүс биднийг их юм нуудаг гэж буруутгадаг байсан. Гэвч үнэн хэрэгтээ бид цаанаас ирсэн хариуг олон нийтэд танилцуулдаг байлаа. Одоо бол цаг үе өөр болсон бололтой. Монголд хэрвээ ийм зүйл байгаа бол одоо  таслан зогсоох хэрэгтэй. 

Улсын заан Ж.ГАНБОЛД:

-Допингтой бөхчүүдийн барилдах эрхийг дэлхий нийтээрээ хориглож байхад манайд барилдуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Э.Оюунболдын хувьд допинг хэрэглэсэн эсэх нь яг тогтоогдсон үгүйг мэдэхгүй байна. Тэгэхээр энэ нь ийм, тэр нь тийм гэж яримааргүй байна. Дэлхий даяар хориглож байгаа сэргээшийг бид ч хэрэглүүлэхгүй хорих нь зөв. Энэ бүхэн үнэн зөвөөр шийдэгдэх байх.

Аймгийн арслан Ч.БУЛГАНХҮҮ:

-Ийм зүйл байж болохгүй. Бөхийн холбоо их зүйл дардаг нуудаг. Э.Оюунболдын хариуг ил болгож, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй. Миний хувьд одоогийн энэ бөхийн холбоог эсэргүүцдэг хүний нэг. Үнэн зөв хариуг тэд биднээс нуугаад байна. Би 20 жил барилдлаа. Энэ хугацаанд байнга шинжилгээнд хамрагддаг байсан. 20 жилийн хугацаанд олон ч допинг хэрэглэсэн бөхчүүдтэй таарсан. Төмөр шиг чанга биетэй бөхчүүдтэй барилдаад унадаг байсан. Одоо бодоод байхад допинг хэрэглэсэн байж л дээ. Би чинь Улсын их баяр наадмын тавын даваанд 2010, 2011 онуудад Даян аварга Г.Өсөхбаяр, Улсын арслан Х.Мөнхбаатар нарт өвдөг шороодож байлаа. Ер нь сүүлийн 20 жил бөхчүүд энэ допинг сэргээшийг их хэрэглэж байгаа. Бүр тэр 1990-ээд оноос эхлэлтэй. Зүгээр мөрөөрөө бэлтгэлээ хийгээд явж буй бөхийн бүхэл бүтэн амьдралыг сүйрүүлж байна. Мөнгөтэй л бол тэр шинжилгээний хариуг нь эмчтэй нь цуг худалдаад авдаг болсон. Би үүний эсрэг хатуу тэмцэж байгаа.

Ямартай ч дээрхи хүмүүс зөвхөн үнэн, бодитой допингийн шинжилгээний хариуг хүсч байгаа гэдгийг тодотгосон. Тэдний хүсээд буй үнэн зөвийг хуулийн байгууллага эцэслэнэ. Э.Оюунболдын хувьд ирэх цагаан сарын барилдаанд зодоглосон тохиолдолд бөхчүүд, бөх сонирхогчид ч таатай хүлээж авахгүй нь.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-01-21 124.158.124.173

атг мөрдөж бгаа юм бол днк шинжилгээгийн өгүүлээч

Avatar

иргэн 2020-01-21 43.228.130.60

барилд. гэхдээ допинг утгаар нь хэрэглэ. олон юм яриад байгаа новшнуудыг нэгийн даваанаас эхлээд амлаад хэмх шидээд өг

Avatar

Зочин 2020-01-21 202.9.40.106

Bat erdene jinkogoos guigaal bgad bga bizde yadaj songuuli ongeooye ged oor yadin muu dopinchin

Avatar

зочин 2020-01-21 66.181.161.105

Б сорьцын шинжилгээнээс яагаад татгалзаад байгаан бүх шинжилгээг нь өгүүлэх хэрэгтэй.Допинг хэрэглээгүй хүн ингэж шинжилгээнээсээ татгалзана гэдэг учиртай л юм

Avatar

Зочин 2020-01-21 192.82.72.30

АТГ ын шалгаж байгаа асуудал дууссаны дараа үнэн хариу гартал энэ хүн барилдах ёстой

Avatar

Зочин 2020-01-21 103.229.120.171

ATG hewleliin baga hural hiihgui bol blohoo bolij bnda shalgaltinha talar huuliin hurend medelel ugch bldoggui yum blowuu

Avatar

зочин 2020-01-21 124.158.124.173

олон улсад тухайн төрлийн холбоо нь шийдвэр гаргаж эрхийг нь хасдаг юм төр оролцвол орсууд шиг болно шүү

Avatar

Зочин 2020-01-21 103.57.92.242

Хэрэглэсэн гэдэг нотлох баримт нь шинжилгээний хариу байгаа шүү дээ.

Avatar

Zochin 2020-01-21 150.129.140.4

Nuguu Sanjaa buh yasan he aisanu, bas l hun yalgadag nuhuruu guu yu

Avatar

Баатар 2020-01-21 202.9.40.105

Нѳгѳѳ допингтой эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн Санжаадамба яагаад дуугүй болчихвоо цагаан сараар энэ допингчин хамуут барилдана гэвэл ирж эсэргүүцэх үү

Avatar

САНЖ 2020-01-21 64.119.27.55

ХЭРЭГ ШАЛГАГДАЖ БГАА УЧИРААС ЯМАР Ч ШИЙДВЭР ГАРГАЖ БОЛОХГҮЙ БАЙНА ГЭСЭН.БАРИЛДАХ ЭРХ НЬ ХЭВЭЭР ТУЛ БАРИЛДАХ БОЛЛОМЖТОЙ ХАРИН ТЭР ЭСЭРГҮҮЦЭҮҮДЭД БАЙГАА БӨХЧҮҮД НО-ТОЙ БАЙЖ МЭДЭХ ЮМ ШҮҮ

Avatar

Зочин 2020-01-21 66.181.179.121

Барилдахыг чинь хүлээж байна.Оюунболд оо.Бартлдана шүү.Бүү бууж өг…

Avatar

НИЙГЭМ СУДЛААЧ Ц.ЯДГАА 2020-01-21 150.129.141.167

ОЮУНБОЛДЫГ СЭРГЭЭШТЭЙ ШЭДГИЙГ БАЯРЫН ӨМНӨ ХҮМҮҮС МЭДСЭН ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ ОДОО МЭЛЗЭЭД БУСДАД БУРУУГАА ЧИХЭЭД НЭМЭРГҮЙ БАЙХ ЗҮГЭЭР Л ЭР ХҮН ШИГ БАЙЛ ДАА ЕР НЬ СЭРГЭЭШ БОЛ ЭР ХҮНИЙ АМИН СУДЛЫГ ТНЖЭЭЖ ИХ ХҮЧ ТАМИР ОРУУЛДАГ БИОЛОГИЙН ХУГАЦАА НЬ .ЕСХӨН САР ХАРИН ХҮНИЙГ ХЭНЧ БИШ ҮЛБЭГЭР СУЛАВГАР БОЛГООД ҮРГҮЙ ТАМИРГҮЙ ТУРААЛД ОРУУЛДАГ ХОРВООГИЙН НЭГЭН ХОР ХОР ЮМ ШҮЗ

Avatar

Хүннү 2020-01-21 202.179.24.198

Булганхүү “төмөр шиг хатуу биетэй” бөхчүүдтэй барилдаад унасан гэж байна. Г. Өсөхбаяр, Х. Мөнхбаатар нар тэр үед допинг хэргэлж байжээ. Энэ асуудал чинь Баянаагийн хор хэрэгжиж байна. Ардын хувьсгалын тэгш ойнуудаар 50, 60, 70, 80, 90-н жилийн ойгоор Увсын бөх түрүүлж байжээ. Одоо 100 жилээр мөн Увс бөх түрүүлэх ёстой юм байна. Иймд замаа одооноос засах ажилдаа орж л дээ. Асуудал Оюунболддоо биш байгаа биз. Монгол бөхийн дэвжээг ингэж л бузартуулж иржээ. Хадаа аврагыг яалаа…Оюунболдын цолыг

Avatar

Зочин 2020-01-21 202.126.89.235

Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 ба 2 өрөө байрыг 2-3 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

Avatar

ZOCHIN 2020-01-21 103.10.23.218

Kyyk shudragiim bol ugee heleech

Avatar

Зочин 2020-01-21 192.82.74.51

Z.Enhbold gedeg amtan hamgaalj baigaa n il tod baina da yriaanaas n, Oiynbold bi hergleegui gej helehed ooo shi herleegui iyuum uu gej hunii helsen amand itgebel dopingiin soril absh yamar hereg b.na!!!! Buhshuudees asuugaad ybuulah heregtei shuu de!!!! Solongosoos shinjiilgenii hariu irj heregelsen n togdood baihad ard tumeniig teneg gej bodoj b.na uu!!!!!! Malnuud

Avatar

ИРГЭН 2020-01-21 103.14.37.5

ЭНЭ ОЮУНБОЛДОД ЯАСАН ГЭЖ БАРИЛДАХ ЭРХ БАЙДАГ ЮМ, МОНГОЛД ХУУЛЬ ЖУРАМ ХЭРЭГЖДЭГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ ЦАГ ОДОО НЭГЭНТ БОЛСООН. ҮҮНИЙ НЭГ ЖИЖИГ МӨРТЛӨӨ ОЛОН ТҮМЭН ХАРЖ ХҮЛЭЭЖ БАЙГАА АСУУДАЛ БОЛ ЭНЭ ОЮУНБОЛД НАРЫН ХЭРЭГ МӨН

Avatar

Зочин 2020-01-21 103.26.194.239

Булганхуугиин хэлснээр ереед оноос бугд допинг хэрэглэсэн юм бол цолыг нь хураалтаи бищ . Ер нь муусаин солонгосуудаар генээ егч шалгуулж яахх юм. Сумо шиг ундэснии уламжлал гэж зарлаад допингиин шинжилгээ хиихээ болье чпонууд солонгосуудаар ухсэн заяандаа цусаа шинжлуулэхгуи бехчууд олон жил барилдахаа бодвол допинг хэрэглэгуй . Мориор бодоход хуучин эм тариагуи морь бараг насаараа уралддаг баисан бол одоо 3 жил саин давхиад л ухэж баина шуу дээ . Гарамжавын хар , Ононгиин хээр 2 бат эрдэниин х

Avatar

Хэнтийн буриад 2020-01-21 192.82.65.175

Аваргадаа баяр хүргье, Улам их амжилт хүсье,

Avatar

Зочин 2020-01-21 103.26.194.239

Мелдонум энэ тэр чинь хуухдиин тэжээлд баидаг зуил булганхуугиин ярьснаар ереед оноос бугд допинг хэрэглэж ирсэн юм бол одоо ганц нэг хунииг шуугээд яахав ереед оноос барилдсан бух бехиин цолыг хураалтаи биш Нр нь ундэснии бехее сумо шиг уламжлалт соел болгоод муусаин солонгос мэтээр хянуулахаа боливол яасан юм? Допингиин шинжилгээ сумо шиг авахаа болиод еерсдиинх нь эруул мэндээ яах вэ гээд орхивол яасан юм?

Avatar

Зочин 2020-01-21 73.92.12.67

Барилдах эрх байхгүй. Допинг хэрэглэсэн нь олон улсад зөвшөөрөгдсөн шинжилгээний лабораториор баталгаажсан. Харин энэ балай монголд шээс сольсон гэж хаа хамаагүй Авилгал шалгадаг газар хандсан гэж байгаа. Хэрэгийн процессийг мэдээлэхгүй таг чиг удаашруулаад байгаа нь сэжигтэй.Уул нь хурдан шийдэх маш амархан .ДНК- ийн шинжилгээ өгөөд л А сорьцтой харьцуулчина. Шээс байтугай шүлсээр ДНК- тодорхойлоод байхад А сорьцны эзний ДНК тодорцон байгаа. Хэрэв зөрвөл Оюунболдын зөв,хэрэг шээс сольсон болно.

Avatar

Зочин 2020-01-21 73.92.12.67

Харин А сорьцны эзний ДНК Оюунболдынх болж гарвал тэр буруутан болж хуульд заасан хариуцлага хүлээнэ.Ийм амархан шийдчих хэргийг Зика маш сайн мэдэж байгаа,тэгээд шийдэх тал дээр дуугарахгүй,шахаж шаардахгүй байна гэдэг их сонин.Харин доогуур ХМХ- ийн хүрээнд энэ хэрэг яригдангуут Увс,Хэнтийгээрээ талцаж хэрэлдчээд л….. Ингэж болохгүй ээ,.Ингэж хуулийг уландаа гишгэдэгийг чинь ноёлж байгаа анги та бүхний эсрэг ашиглаад байна

Avatar

Даш 2020-01-21 119.40.103.3

Би бол Увсын бөхчүүдийн найруулга л гэж бодож байгаа шүү.

Avatar

АНХААРАХ НЭГ АЮУЛ БАЙНА ШҮҮ 2020-01-21 202.179.26.221

ОЮУНБОЛДЫН ГАЙГААР ДОПИНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ , ОУ -ЫН ДОПИНГИЙН СОРИЛ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТЭД ИТГЭХ ИТГЭЛ АЛДАГДАХ НЬ ЭЭ. ЭНЭ МАШ АЮУЛТАЙ БӨГӨӨД , ХЯНАЛТААС ГАРНА ГЭСЭН ҮГ. БАЙГАА ГАНЦ ХЯНАЛТ НЬ ЕРДӨӨ Л ЭНЭ ШҮҮ

Avatar

Зочин 2020-01-21 202.126.89.208

Yu hucad bgan shalguulaad tsever bol tsever gd notlogdono biz no notoi bol no garad irneshde

Avatar

Зочин 2020-01-21 202.21.96.158

Монголын зүлэг ногоон дэвжээнээс мөнхөд зайлуул. Сайхан алкаш гарыг.

Avatar

Баяр 2020-01-21 139.5.216.15

Баянхонгорын наадам бусниулсан сарлаг хариуцлага хүлээсэн үү ? Хүн мал ялгаагүй болжээ. Монголчууд минь ингэж наадсаар байх уу? Аймгийн арслангийн зөв. Шударга байцгаая

Avatar

ЗОЧИН 2020-01-21 192.82.70.211

СЭРГЭЭШ ОЮУНБОЛД В СОРЬЦОО ШИНЖЛҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН !!! В СОРЬЦЫГ НЬ ДНК – Н ШИНЖИЛГЭЭТЭЙ ХАВСАРЧ ХИЙЛГЭХ ЁСТОЙ !!! ТЭГЭЖ БАЙЖ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ !!! ЭС ЗӨВШӨӨРВӨЛ БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАСЧ ЦОЛ ХУРААХ ЁСТОЙ !!!

Avatar

Зочин 2020-01-21 192.82.74.51

Mash zub

Avatar

Зочин 2020-01-21 192.82.70.211

СЭРГЭЭШ ОЮУНБОЛД В СОРЬЦОО ШИНЖЛҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН !!! В СОРЬЦЫГ НЬ ДНК – Н ШИНЖИЛГЭЭТЭЙ ХАВСАРЧ ХИЙЛГЭХ ЁСТОЙ !!!

Avatar

тэр гахай болиосой 2020-01-21 66.181.168.200

барилдахгүй шүү хөгшин банди минь

Avatar

Зочин 2020-01-21 203.91.115.56

Оюунболд хэрэггүй

Avatar

Зочин 2020-01-21 72.196.192.250

Aradai namie noyonton Hentei aimagai, Oyunbold sh
Hentei aimagai. Ehe huralad ner devshinhei bol srazu
hongogdoo, burhan zvg oroidoo l….

Avatar

bayr 2020-01-21 66.181.186.147

uhej baisan buriaduud dut,,ta nar harin oros ruugaa buts,mongol ornii maani ali shimt gazar irj suurishchihaad Bat-uul shigee hutsah boloogui shu,ali huvisgaliin used Elbegdorjiiev gej gai mongoliin olon aaviin huuhdiig alsan,buriaduud chini ugtaa bol Hovdoos tsagaachilj irsen "oold"undestenshdee

Avatar

Зочин 2020-01-21 73.92.12.67

Энэ ёстой бантан юм гэгч болж байна.Хараад байхад энэ тэнэг хүүхдийн допингийн хэрэг их өндөр авчихсан,томцуул хаацайлаад байх шиг,их ч хуулийн цоорхой мэддэг хуулийн зөвлөхтэй,том "дээвэртэй" бөх,бөх ч гэж дээ…Зика хууль ашиглаж завааруулдаг хүн,Зикагийнхаар хууль шалгаж байгаа,хэзээ шийд гартал Цагаан сар,Наадам,дараа жилийн наадамд барилдаад л,допингоо хэрэглээд л яваад байх болтой,хулгайчийнгэм буруутайг шүүх нотлоогүй бол хулгайч биш гэдэг номоор л цааш нь зүтгүүлэх зорилго дээгүүр байна

Avatar

СУРАХ БИЧИГ 2020-01-21 46.244.29.74

ДУНД СУРГУУЛИЙН СУРАХ БИЧГҮҮДЭЭ "SUDAL-SUDAL.BLOGSPOT.COM"-ООС ҮНЭГҮЙ ТАТАЖ АВААРАЙ. ЛАТИН-ААР ГАЛИГЛАЖ БИЧЭЭРЭЙ.

Avatar

чамайг дэмждэг байлаа. 2020-01-21 66.181.187.154

Оюунболдоо давтан шинжилгээгээ болон днк шинжилгээгээ өгөөд учраа олох байсан юм даа.

Avatar

Зочин 2020-01-21 202.126.89.152

АТГазар гэж шийдэж дуусдаггүй хэрэг овоорсон газар гацаад жонхуураад байгаа юм байна.Удах тусам талцал тэнэглэл үүсгэж нийгэмдээ хортой.Б сорьцоо өгж чадаагүй гэдэг нь тодорхой гэсэн үг.Муу эргүү махан толгой.

Avatar

Зочин 2020-01-21 182.160.34.143

Допингийн шинжилгжээний сорьц өгөх үедээ янз бүрийн нарийн арга хэрэглэж бултдаг гарууд ч байгаа шүү…яг нөгөө ТАЙСОНы хиймэл эрхтэнд өөр хүний шээс хийчихээд тэрнээсээ өгдөг арга…..яг үнэндээ бол ихэнх бөхчүүд хэрэглэж байгаа шүүү…..Оюунболдыг барилдуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-01-21 202.179.31.11

Ouynbold UIH-d neree devshuulbel garaad l irne. Huchingiin heregeer yal avsa UIH -n gishuuntei.

Avatar

Zochin 2020-01-21 202.170.70.48

Barilduulah ni zuv.

Avatar

Zochin 2020-01-21 202.126.89.173

Эцсийн шийд гартал барилдах хэрэггүй дээ. Допинг гэж бодохоор л одоохондоо барилдахыг нь хармааргүй байна

Avatar

Зочин 2020-01-21 72.196.192.250

Songuulid Oyunboldiig iin neriig MAN-aas devshvvleed Hentiichvvd songood yabchih baihoo!

Avatar

Допинг 2020-01-21 180.149.96.90

Хэнтийн эргүүнүүдэд хууль үйлчилдэг удаа байна уу. Допинг нь батлагдсан шүү дээ. наа тарган бацааны

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж