З.Энхболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хариу барив

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

З.Энхболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хариу барив

З.Энхболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хариу барив

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр /2020.01.20/ хариу барилаа.

Учир юу вэ гэвэл 10 гаруй хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх намаасаа сонгуульд нэр дэвшигчдээс хандив авахгүй гэх тайлбарыг бүлгийнхээ хуралд оролцох үеэрээ хийсэн байсан нь улс төрийн намуудын анхаарлыг татаж, зарим нэг нь зөв жишиг гэж үзсэн ч зарим нь шүүмжилсэн.

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд эсрэг байр суурь барьж байна. Тэрбээр “Ардын намын Ерөнхий сайд ямар ч хандивгүйгээр сонгуульд орно гэж хэлснийг хуулийн байгууллага шалгах ёстой. Зардалгүйгээр сонгууль хийнэ гэж байхгүй. Ямар зардлаар сонгууль хийж байгаагаа ил тод тайлагнах ёстой” гэсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудын сонгуульд зарцуулах зардал, нэр дэвшигчийн мөн сонгуульд зарцуулах зардлын дээд хязгаарыг тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хэмжээнд тааруулан сонгуулийн зардлаа босгож, түүнийгээ зарцуулан, олон нийтэд тайлагнах ёстой.

Харин МАН нэр дэвшигчдээсээ хандив авахгүй гэвэл 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн төсвөө яаж босгох вэ гэдэг  хамгийн их анхаарал хандуулах сэдэв болж хувираад байна.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж