Женнифер Энистон, Брэд Питт нар шүтэн бишрэгчдээ алмайруулав

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Женнифер Энистон, Брэд Питт нар шүтэн бишрэгчдээ алмайруулав

Женнифер Энистон, Брэд Питт нар шүтэн бишрэгчдээ алмайруулав

Кино урлагийнхны хувьд шагналын хур буусан улирал тохиож байна. 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болоход хэд хэдэн хоног дутуу байхад Лос-Анжелес хотноо SAG Awards шагнал гардуулах ёслол өчигдөр орой /2020.01.19/ болж өндөрлөлөө. Энэ үдшийн гол сенсаци Женнифер Энистон болон Брэд Питт нар байлаа. Тэдний дотно харилцаа шүтэн бишрэгчдэд нь яг л тэртээх 2002 оныг санагдуулжээ.

Учир нь, хоёр жүжигчин хоёулаа SAG Awards шагнал гардуулах ёслолд шилдэг эмэгтэй жүжигчин болон шилдэг эрэгтэй туслах дүрд нэр дэвшиж, шагнал хүртсэн юм. Шагнал хүртэх үеэр тэд бие биеийнхээ араас дараалан гарч, шагналаа хүртсэн билээ. Энэ үеэр тэдний халуун дотно харилцаатай байгаа хэсгийг зурагчид гэрэл зургийн дурандаа буулгажээ.

   

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж