Ираны цөмийн физикч, үзмэрч залуу өнгөрсөн баасан гаригт "Аравдугаар сарын 17-нд гамшгийн хэмжээний газар хөдлөлт болж, 40 сая хүн үррэгдэнэ" гэж сануулж байсан нь худал зүйл болж таарлаа.
Гэхдээ түүний бөмбөрцөгийн баруун хэсэгт газар хөдөлнө гэж хэлсэн нь ямар нэгэн хэмжээнд биелэлээ олсон гэж хэлж болох юм. Энэ өдөр Аргентинд 6.0 магнитудтай газар хөдлөлт болж, гүн нь 17,9 км гэж бүртгэгджээ. Энэ тухай АНУ-ын Геологийн албанаас мэдээлэв.
Эль-Гальпона хотоос 24 км-ийн зайд газар хөдлөлтийн төв байсан аж. Энэ үеэр нэг хүн амь эрсэджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР