МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир Ерөнхийлөгчид зөвлөнө

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир Ерөнхийлөгчид зөвлөнө

МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир Ерөнхийлөгчид зөвлөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчид салбар бүрийн төлөөллөөр зөвлүүлдэг. Тухайн салбар бүрийн мэргэшсэн хүмүүс, тэр дундаа АН, МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч нар өөрсдийн анх нэр дэвшиж байсан намын гишүүдээр зөвлүүлдэг “уламжлалтай”.  Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүд нь хэрэгт холбогдож байсан эсвэл хэний ч танихгүй гэх мэтээр нэг хэсэг шүүмжлүүлж байсан ч удалгүй улс төрийн халуун үйл явдлуудад дарагдаад өнгөрсөн.

Тэгвэл Ерөнхийлөгчид бас нэгэн сонирхолтой хүн зөвлөхөөр болсон нь МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир зөвлөж эхэлжээ. Түүний аав нь МАН /МАХН/-ын гишүүн байсан Э.Мөнх-Очирын хувьд ч МАН-аас сонгогдож гишүүн болж байсан, Баянзүрх дүүргийн Засаг даргаар хоёр ч удаа ажиллаж байсан гээд МАН-тай салшгүй холбоотой нэгэн гэхэд болно. Сүүлд тэрбээр Турк Улсын Стамбул хотод суух Ерөнхий Консулаар сууж байгаад ирсэн. Түүнийг улс төрийн хүрээнийхэн 2020 оны сонгуульд өрсөлдөх нь гэж жиг жуг гэлцэж байсан ч АН-аас нэр дэвшин сонгогдож байсан Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвлөхөөр болжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж