Фото: Валерий Мельников / РИА Новости
Алдарт "Биг Бен" хэмээх Лондоны гол цагийг дөрвөн сарын хугацаанд зогсоох талаар парламент авч хэлэлцэнэ гэж Daily Mail сонинд өгүүлжээ.
Цагийн механизмыг сэргээн засварлахад 29,2 сая фунт стерлинг хэрэгтэй бөгөөд цагийн зүүний ноцтой асуудал байгааг парламентын илтгэлд өгүүлжээ. Түүний зүүнүүд нь бараг унах хэмжээнд байгаа ба нэг зүү нь 600 фунт (300 килограмм) жинтэй байдаг аж. Цаг бүхэлдээ зэвэнд ихээр идэгдсэн, цамхагийн дээвэр цууралттай гэсэн дүгнэлт гараад байгаа аж.
Хэрэв парламент ардчиллын билгэдэл гэдэг энэхүү цагаа засварт оруулахаар шийдвэл энэ нь түүхэн дэх хамгийн удаан зогсолт болох гэнэ. 1976 онд "Биг Бен" 26 хоног ажиллаагүй түүхтэй. Алдарт цамхагийн цагийг 1859 оны тавдугаар сарын 31-нд нээж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР