Хятадын Цагаан сарын гала концертыг ОХУ-д шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Хятадын Цагаан сарын гала концертыг ОХУ-д шууд дамжуулна

Хятадын Цагаан сарын гала концертыг ОХУ-д шууд дамжуулна

Энэ долоо хоногийн сүүлээр буюу нэгдүгээр сарын 24-нд хятадууд Цагаан сарын баяраа тэмдэглэнэ. Цагаан сарын битүүний өдөр болдог уламжлалт гала концертыг анх удаа Орост шууд дамжуулах бэлтгэлийг Санкт-Петербург хийж байна.

Концертыг Санкт-Петербург хотын Орос-Хятадын бизнес-парк дахь том дэлгэцээр дамжуулна хэмээн Санкт-Петербург хотын Гадаад харилцааны албаны дарга Евгений Григорьев хэллээ.

Энэ концертоор Санкт-Петербург хотноо зохиогдох "Весёлый праздник Весны-2020" фестиваль эхлэх юм. Нэг сар үргэлжлэх фестивалийг Санкт-Петербург хотын захиргаа, тус хот дахь Хятадын Консулын газар хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Фестивалийн үеэр Хятадын зан заншил, соёл, уламжлалыг сурталчилсан олон арга хэмжээ зохиогдоно.

Хятадын Цагаан сарын гала концерт нь хамгийн олон үзэгчтэй концертын нэгд тооцогддог. Уг концертыг эх газрын болон дэлхийн бусад улс оронд амьдран суугаа хятад иргэн өргөн үздэг. Нэг тэрбум 400 сая үзэгчтэй концерт юм.

Энэ жилийн гала концерт нь техникийн дэвшлээр буюу Хятад даяар 5G сүлжээгээр цацагдах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж