ОХУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй эхлүүлсэн сургалтын төлбөрийн зээл хамгийн эрэлттэй байгааг Сбербанк онцоллоо.
Сургалтын төлбөрийн зээлийг 2019 оны наймдугаар сараас олгож эхэлсэн бөгөөд түүнээс хойш 3200 зээл олгогдоод байна хэмээн Сбербанкны нэгдүгээр орлогч захирал Александр Ведяхин РИА Новости-д хэллээ.
Их, дээд боловсрол олгох эрх бүхий сургуульд элсэн орсон ОХУ-ын иргэн оюутан зээл хүсэх эрхтэй юм. Зээлээ сургалтын жил дууссанаас хойш гурван сараас хэтрүүлэлгүй төлөх журамтай.
Зээл олгож эхэлсэн эхний нэг сард л гэхэд 1000 илүү хүсэлт ирсэн байна. Сургалтын төлбөрийн зээл 2022 он хүртэл үргэлжлэх юм.
Холбоотой мэдээ