Далд уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.3 тэрбум доллар зарцуулна | News.MN

Далд уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.3 тэрбум доллар зарцуулна

Далд уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.3 тэрбум доллар зарцуулна

Далд уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.3 тэрбум доллар зарцуулна

Turquoise Hill Resource (TRQ) компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн болон 2020 оны үйл ажиллагааны тайлангаа гаргажээ. Тайланг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Тайланд дурдсанаар “Оюутолгой компани 2019 онд:

  • Гурван мянган тонн зэс олборлов
  • Найман мянган унц алт олборлов
  • Нийт үйлдвэрлэл 40,8 сая тоннд хүрч, 2018 оныхоос таван хувиар өссөн.

2020 онд тус компани нь:

  • 140-170 мянган тонн зэс олборлоно
  • 120-150 мянган унц алт олборлоно
  • Ил уурхайд 80-120 сая, далд уурхайн бүтээн байгуулалтад 1,2-1,3 тэрбум ам.доллар зарцуулна
  • Үйл ажиллагааны зардал нь 800-850 сая ам.доллар байна.

Энэхүү тайланд 2019 оны дөрөвдүгээр улиралд хүдрийн агуулгаас хамаарч баяжмал дахь зэсийн гарц буурсныг онцолжээ. Мөн “Оюу Толгой”-н гүний уурхайн үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалтыг дууссан гэдгийг тайланд онцолсон байна. Түүнчлэн гүний уурхайн анхны олборлолт эхлэх хугацааг хойшлуулахаар болжээ. Уурхайн загварыг төлөвлөсний дагуу оны эхний хагаст гаргаж, ТЭЗҮ-ийг оны хоёрдугаар хагаст эцэслэн шинэчлэх юм байна. Үүнээс гадна энэ оны төлөвлөгөөнөөс харахад баяжмал дахь зэсийн агууламж 2019 оныхоос өсөх ч алтны агуулга буурах төлөвтэй байна.

Эх сурвалж: TURQUOISEHILL.COM

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-20 103.229.121.90

гаальд бүртгэх нэртэй боловч түүнийг дарга нар нь зохицуулаад удаж байна

Avatar

Зочин 2020-01-20 202.179.24.151

Монголчууд Оюу толгойгоос роялти, албан татвараа бүрэн ав. Бусад нь тэдний асуудал. 34 хувиа худалд

Avatar

Bold o 2020-01-20 223.62.22.179

Ene oyu tolgoi bol zesiin uurhai altnii uurhai bn sh dee olborloson medeegeer zesnees alt ni ih bn tegeheer altaar bodoj tatvaraa avah heregtei

Avatar

зочин 2020-01-20 202.131.225.197

Нэг нь тонн-оор хэмжигдэж байна, нөгөөх нь унцаар хэмжигдэж байна. 1унц=28гр. Зэс + алт аль алинд нь татвараа төлж байгаа.

Avatar

зочин 2020-01-20 84.16.242.155

Юу яасан хулгай вэ. Жинхэнэ сайн хяналттай газар шүү дээ. Зориудаар эсвэл өөрсөд шиээг боддог юм биш биз дээ Хөөрхий дээ
Монголыг тэжээж буй салбар минь хэл аманд бүү ортугай.

Avatar

Зочин 2020-01-20 72.196.192.250

Mongol Uls bay lag uhtei, bayn oron ni vnen.
Gehdee 'Gadaah ni gertee oroogvi, gertee ni
gedsendee oroogvi" l. bayn daa.
Odoo l I'd "gertee,gedsendee" hiih gej vzeltsej bna.
Mongolchuud uur hoorondoo "Minii gert orno",
"Vgvi ee, chinii bish, Minii gedsend orno" geed l
zodoldoj bna.
Hamgiin tom darga l hamgiin tom gedestei !!!!!

Avatar

Зочин 2020-01-20 202.9.46.140

Zugeerb avchij bgaa yum shig hudlaaa hutsaldaaahaa bolimoor yum daa.

Avatar

Зочин 2020-01-20 66.181.176.142

үүнээс ч ихийг хулгайлж, ачуулсан байгаа. Энэ луйварыг хэн хэзээ зогсоох вэ? Ухнын толгой, сэтгэл зүрх, эр зориг лав хүрэхгүй нь тодорхой боллоо…

Avatar

Харах өнцөг 2020-01-20 66.181.184.116

Хулгай хийсэн гэх юм ?! Уурхайн талбарт Монгол Улсын Гааль ажилдаг байгаа… Түүгээр орохгүйгээр нэг килограмм зэс ч гарах боломжгүй тэнд бүх савласан зэсийн баяжмал бүртгэгдээд татвар ноогдоод гардаг бас үүнээс гадна Монгол улсын хилийн зурвас дээр бас ГААЛЬ байдаг түүгээр бас бүртгэгдээд явдаг…

Бүртгэлгүй авч гардаг энэ тэр бодлоосоо одоо сал аа

Avatar

Зочин 2020-01-20 202.179.31.90

хайран сайхан эх орны минь баялаг:

Avatar

зочин 2020-01-20 84.16.242.155

Уг зөв орчуулаад бичиж байхгүй бол буруу ойлголт өгмөөр харагдана. Баяжмал дахь зэс, алт гэж ярьвал арай дээр ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж