Далд уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.3 тэрбум доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Далд уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.3 тэрбум доллар зарцуулна

Далд уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.3 тэрбум доллар зарцуулна

Turquoise Hill Resource (TRQ) компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн болон 2020 оны үйл ажиллагааны тайлангаа гаргажээ. Тайланг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Тайланд дурдсанаар “Оюутолгой компани 2019 онд:

  • Гурван мянган тонн зэс олборлов
  • Найман мянган унц алт олборлов
  • Нийт үйлдвэрлэл 40,8 сая тоннд хүрч, 2018 оныхоос таван хувиар өссөн.

2020 онд тус компани нь:

  • 140-170 мянган тонн зэс олборлоно
  • 120-150 мянган унц алт олборлоно
  • Ил уурхайд 80-120 сая, далд уурхайн бүтээн байгуулалтад 1,2-1,3 тэрбум ам.доллар зарцуулна
  • Үйл ажиллагааны зардал нь 800-850 сая ам.доллар байна.

Энэхүү тайланд 2019 оны дөрөвдүгээр улиралд хүдрийн агуулгаас хамаарч баяжмал дахь зэсийн гарц буурсныг онцолжээ. Мөн “Оюу Толгой”-н гүний уурхайн үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалтыг дууссан гэдгийг тайланд онцолсон байна. Түүнчлэн гүний уурхайн анхны олборлолт эхлэх хугацааг хойшлуулахаар болжээ. Уурхайн загварыг төлөвлөсний дагуу оны эхний хагаст гаргаж, ТЭЗҮ-ийг оны хоёрдугаар хагаст эцэслэн шинэчлэх юм байна. Үүнээс гадна энэ оны төлөвлөгөөнөөс харахад баяжмал дахь зэсийн агууламж 2019 оныхоос өсөх ч алтны агуулга буурах төлөвтэй байна.

Эх сурвалж: TURQUOISEHILL.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж