Сайжруулсан "Зенит" аппаратыг худалдаалж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Сайжруулсан "Зенит" аппаратыг худалдаалж эхэллээ

Сайжруулсан "Зенит" аппаратыг худалдаалж эхэллээ

Зөвлөлтийн үед өргөн хэрэглэж байсан гэрэл зургийн "Зенит" аппаратны сайжруулсан "Зенит М" загварыг худалдаанд гаргасан тухай "Швабе" холдинг мэдээллээ. Тус холдинг "Ростех" корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг юм.

“Зенит М” загвар нэлээн эрт худалдаанд гарсан ч зөвхөн онлайн захиалгаар үйлдвэрлэгчийн түнш худалдааны компаниар дамжуулан худалдаалж байжээ.

Харин өнгөрсөн долоо хоногоос ГУМ дэлгүүр дэх Leica бутикээр худалдаалж эхэллээ. Шинэ "Зенит М" нь "Зенитар 1/35" обьективтэй, дуран нь хар болон мөнгөлөг хоёр өнгийн сонголттой байгаа ажээ.

Объективийн хамт 460 мянган рублиэр худалдаалагдаж байгаа бөгөөд дуран, техникийн үзүүлэлтийг харгалзан үзэхэд энэ үнэ нь Оросын зах зээлд тохирсон үнэ гэж "Швабе" онцолж байна.

"Зенит" анх 1949 онд худалдаанд гаргасан бөгөөд Зөвлөлтийн үед нийтдээ 40 мянган ширхэг борлуулагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж