Ираны сайд Ерөнхийлөгчийнхөө захиаг хүргэхээр Киевийг зорилоо | News.MN

Ираны сайд Ерөнхийлөгчийнхөө захиаг хүргэхээр Киевийг зорилоо

Ираны сайд Ерөнхийлөгчийнхөө захиаг хүргэхээр Киевийг зорилоо

Ираны сайд Ерөнхийлөгчийнхөө захиаг хүргэхээр Киевийг зорилоо

Ираны зам тээврийн сайд Мохаммад Эслами Ерөнхийлөгч Хасан Руханигийн захиаг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийд гардуулж өгөхөөр Киевийг зорилоо. Тус захианд Тегеранд осолдсон Украины авиа компанийн Boeing 737 онгоцны тухай дурдсан гэж Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Аббас Мусави мэдээлэв.

Өмнө нь, Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын ослын мөрдөн шалгах хэлтсийн дарга Хасан Резайефар хэлэхдээ Boeing онгоцны хар хайрцгийг илгээх тухай шийдвэр гаргаагүй байна хэмээн мэдэгджээ.

Украины авиа компанийн Boeing 737 онгоц нэгдүгээр сарын 08-нд Тегеранд осолдож, 176 хүн амиа алдсан юм. Уг ослыг үйлдсэн хэргээ Иран улс нэгдүгээр сарын 11 -нд хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: RT

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-01-20 202.9.46.156

Иранчууд , Оросуудаас илүү хүмүүнлэг харагдаад байх юм даа . .. Сонин юм аа …

Avatar

Зочин 2020-01-20 107.77.173.8

Одоохондоо цөмийн цэнэгт хошуу байхгүй болоод л намирсан торгомсог зөөлхөн байгаа юм шүү дээ.Иран улс цөмийн зэвсэгтэй болоодохвол Хойд Со-с дутахгүй аюултай лалын шашны фанат,цөмийн шантаажчин улс босч ирнэ гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж