Ираны сайд Ерөнхийлөгчийнхөө захиаг хүргэхээр Киевийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Ираны сайд Ерөнхийлөгчийнхөө захиаг хүргэхээр Киевийг зорилоо

Ираны сайд Ерөнхийлөгчийнхөө захиаг хүргэхээр Киевийг зорилоо

Ираны зам тээврийн сайд Мохаммад Эслами Ерөнхийлөгч Хасан Руханигийн захиаг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийд гардуулж өгөхөөр Киевийг зорилоо. Тус захианд Тегеранд осолдсон Украины авиа компанийн Boeing 737 онгоцны тухай дурдсан гэж Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Аббас Мусави мэдээлэв.

Өмнө нь, Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын ослын мөрдөн шалгах хэлтсийн дарга Хасан Резайефар хэлэхдээ Boeing онгоцны хар хайрцгийг илгээх тухай шийдвэр гаргаагүй байна хэмээн мэдэгджээ.

Украины авиа компанийн Boeing 737 онгоц нэгдүгээр сарын 08-нд Тегеранд осолдож, 176 хүн амиа алдсан юм. Уг ослыг үйлдсэн хэргээ Иран улс нэгдүгээр сарын 11 -нд хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж