УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид бодлогоор бус бичлэгээр өрсөлдөх цусгүй тулаан өрнүүлж мэдэхээр байгааг Австрали улсын Сидней хотын казиног сонирхож ороод “Доржзодов”-дуулсан үйл явдал харууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн тайлбарласнаар бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат гурвуул казино тоглох гэж бус УИХ-аар Казиногийн тухай хууль хэлэлцэгдэж магадгүй гэж сонирхохоор ороод папарацдуулсан.
Харин хэнд “Доржзодов”-дуулсан бэ гэдэг таамаг сэжиг тэдэнд байхгүй ч олон нийт УИХ “Түгжил”-тэй болжээ гэж шуугиж байна.
2020 оны УИХ-ын сонгууль болоход таван сар гаруйн хугацаа үлдсэн. Тэр болтол хэчнээн “Түгжил” төрөхийг хэлж мэдэхгүй ч анхных нь Австрали улсын Сидней хотоос эхэллээ.
2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй холбоотой бичлэг цацагдахад нэг хэсэгтээ шуугиан тарьсан ч “Түгжил” нь төд удалгүй баригдсан.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн М.Энхболдтой холбоотой мөн мэтгэлцээний тухай бичлэг цацагдахад дотроосоо л алдсан байсан. Түүн шиг л дээрх “Түгжил” удахгүй баригдана даа гэж…
Харин тэр үед “Түгжил” бусдынхаа нүүрийг яаж харах юм болдоо. Гэр бүлийнхэн нь хүртэл эмээх л байхдаа.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ