Анна Каренина амилахад 40 хоног үлдлээ | News.MN

Анна Каренина амилахад 40 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Анна Каренина амилахад 40 хоног үлдлээ

Анна Каренина амилахад 40 хоног үлдлээ

Дэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.

Жүжгийн албан ёсны нээлт хоёрдугаар сарын 29-нд болох бөгөөд нээлтээс хойш өдөр бүр УДЭТ-ын тайзнаа тоглогдох юм. Жүжгийн тасалбар хоёрдугаар сараас эхлэн худалдаанд гарна. Урьдчилсан байдлаар 10 мянга гаруй тасалбарын захиалга ирээд байгаа ажээ. Жүжиг "Анна Каренина” роман шигээ хүний сэтгэлийн нандин, сайхан бүхнийг уудлан тэмтэрч чадах болов уу гэсэн хүлээлт үүсгэсээр байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-20 202.126.89.236

Нэг муу хөнгөмсөг эрээс болж үхэж байдаг тэнэг хүүхэн нь үнэн шүү

Avatar

Зочин 2020-01-20 1.223.35.59

duruud n uhaalag baih n chuhal humuus surag. teneg duruudtei zohiol demii surah yum baihgui

Avatar

ankudinova 2020-01-20 1.223.35.59

anna karenina teneg huuhen.

Avatar

зочин 2020-01-20 66.181.166.196

Үхсэн хүнийг ч амилуулчих юм байна л даа, энэ ч арай хэтэрч байх шиг, ингэж хэтрүүлж рекламдаж, хөөрцөглөж байж хүлээлтэд хүрэхгүй хачин юм хийгээд амьтны элэг доог болох вий дээ

Avatar

Зочин 2020-01-20 192.82.68.5

Дэлхийд Анна Каренинагийн дүрийг 60 аад онд Оросын алдарт жүжигчин Татьяна Самойловагаас илүү төгс бүтээсэн жүжигчин өөр байхгүй. Хожим Ирландын жүжигчин Keira Knightley-ийн бүтээсэн Анна эмзэг, үзэсгэлэнтэй төрхтэй илүү орчин үеийн ч гайхалтай бүтээсэн. Харин Монголд тайзанд бүтээх Анна-Баярмаа бол Кеira маягийн Анна болно. Сувд арай өндөр настай ч ур чадвар нь Татьяна Самойловатай төстэй Анна бүтээх боловуу гэж бодож байна. Энэ хоёроос өөр Аннаг хийх бүсгүй Монголд үнэндээ байхгүй ээ.

Avatar

ooooo 2020-01-20 202.179.27.43

manaihan chadahgui ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж