Г.Баасан УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Г.Баасан УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшинэ

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр болжээ. Хэнтий аймагт нэр дэвшин, өрсөлдөнө гэдгээ тэрбээр мэдэгдлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ түүнд өнөөдөр /2020.01.20/ Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ нь УИХ-ын сонгуульд өрсөлдөхийн өмнөх шатны бэлтгэл болж байна.

Түүний өрсөлдөх тойрог нь УИХ-ын сонгуулийн 40 дүгээр тойрог бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ардчилсан намаас Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар, ИЗНН-аас Г.Батболд нар тус, тус өрсөлдсөн юм.

Ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгууль томсгосон 26 тойргоор зохион байгуулагдахаар хууль батлагдсан. Иймээс МАН-аас Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөх Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ тойрогт нэр дэвшвэл нэг өрсөлдөгч нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан болох нь ээ.

Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь эрэгтэй нь 100 сая, эмэгтэй нь 60 сая төгрөг сонгуульд зарцуулах зардал болгон төлөх ёстой. Энэ мөнгөө Ардчилсан намд төлсөн үү гэсэн асуултад АТГ-ын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан “Мөнгөний асуудал ярихгүй” гэдэг тайлбар хийлээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
7
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж