Хятад: Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хасна

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Хятад: Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хасна

Хятад: Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хасна

Хуванцар сав баглаа боодлын хамгийн том хэрэглэгч Хятад улс нэг удаагийн хэрэглээний хуванцар бүтээгдэхүүнийг орон даяар хэрэглээнээс хасахаар төлөвлөжээ.

Химийн задралд ордоггүй хуванцруудыг 2020 оны эцэс гэхэд томоохон хотуудад, 2022 он гэхэд бүх хот суурингуудад хэрэглээнээс бүрэн хасах юм байна. Мөн энэ оны сүүлч гэхэд ресторанууд нэг удаагийн соруул хэрэглэхийг хориглох ажээ. 1,4 тэрбум хүн амтай Хятад улс нь хог хаягдалтайгаа олон жилийн турш тэмцсээр ирсэн. Тус улсын хамгийн том хогийн цэг л гэхэд 100 орчим хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй юм. Уг хогийн цэг нь төлөвлөснөөс 25 жилийн өмнө дүүрч байжээ.

Зөвхөн 2017 онд л гэхэд 215 сая тонн дахин боловсруулах боломжгүй ахуйн хог хаягдлыг ялгаруулсан байдаг. Харин хуванцар хог хаягдлын хувьд жилд 60 сая орчим тонн байдаг аж. Тус улс нь 2008 онд жижиглэн худалдаа эрхлэгчид үйлчлүүлэгчдэд үнэгүй гялгар уут өгөх, хэт нимгэн гялгар уут үйлдвэрлэхийг хориглож байжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж