Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг түлхүү ашиглахаар болж, эхний ээлжинд БНХАУ-аас оруулж ирсэн 10 автобусыг туршиж эхлээд байгаа юм. Туршилтыг шулуун замд явуулж эхлээд байгаа бөгөөд цаашид аль чиглэлд явуулах нь тодорхой болох ажээ.
Иймээс цахилгаан автобусны үйл ажиллагаатай өнөөдөр /2020.01.20/ танилцлаа. Тус цахилгаан автобус нь бүрэн цэнэгтэй үедээ дулааны улиралд 200 километр явах боломжтой, гурван сарын хугацаанд туршиж үзээд дүгнэлт өгөх гэнэ. Автобусыг зориулалтын цэгт 15-20 минутад бүрэн цэнэглэх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд -50-60 градуст хэвийн ажиллах боломжтой ажээ. Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэг байгаа аж.
БАТАРЕЙД НЬ 30 ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГСӨН
Энэ талаар нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн газрын захирал Г.Төмөрбаатараас тодрууллаа.
-2020 оны өмнө орж ирсэн цахилгаан автобус хэзээ үйлчилгээнд явах вэ?
-Нийтийн тээврийг хөгжүүлэх, парк шинэчлэлийн асуудал нэн тэргүүний асуудал болоод байгаа. Дэлхий дахинд цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон тул парк шинэчлэлийг цахилгаан тээврийн хэрэгслээр солих нь чухал юм байна гэж үзсэн. “Автобус-1” компанид нэг жил гаруйн хугацаанд энэ ажлыг туршиж байна. Мөн Монгол инженерүүдийн хийсэн хоёр цахилгаан автобусыг туршиж байгаа.
Нийслэлийн Засаг даргын хөгжлийн корпораци гэрээний дагуу БНХАУ-д угсарсан, АНУ болон Германы хамтарсан үйлдвэрийн 10 автобусыг оны өмнө оруулж ирсэн. Тус автобус Монголын стандартад нийцэж байгаа эсэхийг одоогоор туршиж байна. Ингэхдээ хүйтэнд гадаа хонуулж, цэнэглэж, тос, тослох материал нь Монголд нийцэж байгаа эсэхийг туршлаа.
-Өнөөдөр яг ямар туршилт хийж байна вэ?
-Одоогоор Чингэлтэй чиглэлд зарим автобусанд 100 орчим хүн суулгаад туршиж байна. Ингэснээр Монголын нөхцөлд их ачаатай, дунд ачаатай болон ачаагүй үед, өндөрлөг газарт хэрхэн ажиллахыг нь туршиж байгаа юм.
-Автобусанд хэдэн жилийн баталгаа өгч байгаа вэ?
-Үйлдвэрлэгч тал энэ автобусанд найман жилийн баталгаа өгч байгаа. Батарей буюу цэнэглэгчид нь 30 жилийн баталгаа өгч байгаа.
-Туршилтын хугацаанд ямар дутагдал ажиглагдсан бэ?
-Одоогоор алдаа ажиглагдсангүй. Анх удаа Монголын нөхцөлд тохирсон автобусыг туршиж байна. Өмнө нь оруулж ирсэн автобусаа өөрсдөө тохируулж өөрчилдөг байсан.
Автобусыг хүйтэнд гадаа 21 хонууллаа. Хүйтэн болон дулаан газар цэнэглэж үзлээ. Хүйтэнд хүчин чадал нь 50 хувь, дулааны улиралд 100 хувь ажиллах юм билээ. Бид өчигдөр найман автобусаар нь 100 км явж туршлаа. Цэнэгээ 50 хувь барьж байсан. Өнөөдөр хамгийн урт, ачаалалтай чиглэл буюу Чингэлтэй рүү явж байна.
Цахилгаан тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь зардал хэмнэдэг. Тийм болохоор цахилгаан тээврийн хэрэгслийг түлхүү ашиглах хэрэгтэй байна.
-Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобуснаас юугаараа ялгаатай вэ?
-Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусыг “Автобус-3” дээр туршиж байгаа. Нийслэлийн тээврийн хэрэгсэлд цахилгаан автобуснуудыг туршсаар байна.
-Нийтийн тээвэрт цахилгаан автобус олныг нэвтрүүлбэл ямар асуудал тулгамдах вэ?
-Цахилгаан автобус ашиглахад зориулалтын цэнэглэх цэг чухал байдаг. Манай газарт одоогоор цахилгаан автобус цэнэглэх зориулалтын хоёр цэг байна. Цаашид цахилгаан автобус цэнэглэх зориулалтын цэг олныг байгуулах шаардлагатай. Цахилгаан тээвэр компанийн эх үүсвэр дээр цэнэглэх станцуудыг удахгүй байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
ТУРШИЛТЫН ХУГАЦААНД НОЦТОЙ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ
Ахлах инженер Г.Баярмөнх “Туршилтыг шулуун замд явууллаа. Туршилтын хугацаанд Монголын өвлийн улиралд ямар өөрчлөлт гарч буйг нь үзэхээр гадаа хонуулсан. Туршилтын хугацаанд одоогоор ноцтой зөрчил гарсангүй. Туршилт цаашид үргэлжилнэ” гэсэн юм.
Тус автобус нь үйл ажиллагааг хянах есөн камертай, реклам байрлуулах зориулалтын гэрэлт самбартай аж. Мөн бэлэн мөнгөөр зорчиж буй иргэдэд зориулсан мөнгө хадгалах савтай юм байна. Түүнчлэн нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгө төлж болох өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Ингэхдээ ухаалаг системийг үйлчилгээнээс хасахгүй ажээ.














Р.ДУЛАМ
Баянзүрх дүүргийн иргэн 2020-01-20 202.9.40.11
магни метал шатаах зэргийн орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлээч. Хүйтэн цөмийн урвалыг ашиглавал бүр их ирээдүйтэй байна. Энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Шинжлэх ухааны хүрээлэнгүүд маа Дэлхийнь юу бодож суудаг юм бол доо. Улсаас авах төсөв нь өчүүхэн, хүмүүс нь хүлцэнгүй цаг нөхцөөж, Хятадын засгийн мөнгийг харж суугаа биз.
Баянзүрх дүүргийн иргэн 2020-01-20 202.9.40.11
Цахилгаан автобусад ирээдүй байгаа ч монголчууд өөрсдөө угсарч, засаж байхгүй бол мөнхөд боол хэрэглэгч нь болно. Хэдийгээр утаа тарьдаггүй гэдэг ч дам цахилгаан станциас тог, цахилгаанаа хэрэглэнэ олон автобус цахилгаан болговол тэртээ тэргүй ачааллаа даахгүй манай цахилгаан станциуд бүр ч балрах байх гэдгийг анхаараачээ. Автобус нь хямд орж ирж байгаа ч сэлбэгээр биднийг хятадууд монжих нь тодорхой. Утаа тарьдаггүй сэргээгдэх эрчим хүчийг, нар, салхи усны хүч, нано нунтаг төмөр шатаах, магни
Ганбаа 2020-01-20 202.55.191.130
МОНГОЛ АВТОБУС аа ДЭМЖЭЭРЭЙ………….
ббб 2020-01-20 202.21.108.48
Хятадын автуус ачааны тэрэг н маш сайн. тэгээдч эн утаагүй юм бн
Sonnen 2020-01-20 202.126.89.54
Цахилгаан автобус дээр бүү марга. Угаасаа хөгжлийн чиг хандлага. Дэлхий даяар шилжиж байна. Хүйтэн цаг агаарт асуудалтай. Турших ёстой юм. Yinlong хятадын цахилгаан автобусны гол нийлүүлэгч. Контроллёр, зай хураагуур, цэнэглэгч нь дэлхийн топ түвшнийх. Монголынхтой зүйрлэшгүй. Хятадууд 2020 онд бүх том хотуудаа цахилгаан автобустай болгох зорилттой. Хийж л таарна.
jbdjaD 2020-01-20 73.93.251.158
DEVSHILEESEE UXRAAD BELEN MONGO RUU OROX NUU
Итгэл 2020-01-20 111.69.95.36
Дэмжиж байна. Хотын төвийн шугамууддаа цахилгаан автобусыг явуулах хэрэгтэй. Төлбөрөө цахимаар болон бэлнээр хослуулан авах нь зүйтэй.
Зочин 2020-01-20 103.26.194.33
хулгайчууд х***а автобус явах гэж юунд чичрэнэ вээ
Зочин 2020-01-20 150.129.143.26
томхон угсарааг аваа.олон хүн багтахаар томхон автобус хэрэгтэй.дотороо дулаан цонх цантахгүй хаа яваагаа харж бас хаана зогсох хүрэхээ зарлах радиотой бол?сайн
Зочин 2020-01-20 66.181.189.129
Mash dulaan shdee orchin ueiin texnology shuu dee mongolchudaaa
Ard 2020-01-20 202.55.191.130
zai huraaguur shatah ayul gej neg aihtar zuil bii dee
Зочин 2020-01-20 66.181.181.54
Сайхан л мэдээ.байна. хйиж бүтээж байгаа хүмүүстээ.талархах ёстой.байхаа.. зүгээр муугаад хүнтй хийж байгааг өөлөх амархан яг өөрөө хийх болвол бэрхшээл.мундахгүй шүү дээ
Зочин 2020-01-20 202.21.108.226
Пар, халаалт хир вэ. Сандал бол 0. Тал хүнд зориулсымуу гэмээр хавчиг. Туранхай хүн ч зун багаддаг сандал. Хүйтэн бол тэгээл дуусаа. Өнгөрсөн зуунд ч дулаан бусанд өнгөрөөсөн хотынхон шүү дээ.
Зочин 2020-01-20 150.129.140.56
Сайн байна.
Н.Энэбиш 2020-01-20 66.181.181.104
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус, цахилгаан машин, цахилгаан дугуй өргөн хэрэглэх цаг аль хэдийн болсон. Эхний ээлжинд гадаадаас (БНХАУ)-аас авсан болон дотооддоо үйлдвэрлэсэн автобусуудыг амжилттай туршиж харьцуулан, ирээдүйтэй их ажлын эхлэлийг тавьж байгаа хотынхондоо баяр хүргьё. Цаашид нийтийн тээврийнхээ паркийг бүрмэсэн цахилгаан тээвэрт шилжүүлэхийн хамт өндөр хөгжсөн орнуудад нэвтэрч эхлээд байгаа ТЕСЛА-ийн ачааны машинуудыг ч бас нэвтрүүлэхийг хүсьё.
өөө 2020-01-20 150.129.140.118
Ер нь бол Хятадтай нэн адил болгох өргөн хүрээт ажил хийгдээд байгаа бусуу
Зочин 2020-01-20 150.129.140.118
Ер нь Хятадтай нэн адил болгох өргөн хүрээт ажлууд л хийгдээд байна бусуу
Зочин 2020-01-20 202.9.40.41
ходооний ооркууд дарга болцон хачин эрээн улаан юм сонгочиж цагаан онготэйг авч болохгуй юу ходоо мангаруудаа энэ хот чинь навсгар дээрээ эрээн мяраан нь галзуу хун шиг боллоо
Зочин 2020-01-20 202.126.89.135
Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 ба 2 өрөө байрыг 1-3 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457
Зочин 2020-01-20 192.82.74.86
Маш сайн байна. Хамгийн гол нь хүхэрлэг хий, утаа,хүнд металл ялгаруулдаг дизель түлшний хэрэгцээг бага ч гэсэн хорогдуулж байгаа нь нэг том алхам. Өвөлдөө дулаан байлгахад анхаарах хэрэгтэй. Заавал том гэхгүй дунд зэргийн автобус олон байхад харин ч зүгээр. Хүлээх хугацаа бага болно. Бид заавал нүсэр том юманд нэг мөсөн дайрч, чихцэлдэж байдаг зуршлаасаа салах хэрэгтэй. Зөвхөн хятадынх биш, япон, баруун европын цахилгаан автобусыг бас авч турших хэрэгтэй. Хямд зардлаар чанартай юм хийнэ. Аль б
Zochin 2020-01-20 85.30.235.58
Ene devshil sain bna.shine tehonlogiig eh orondoo turshij uzeh hergtei amjilt amjilt amjilt.
Зочин 2020-01-20 202.126.88.33
Литиум ион батерей хүйтэнд их муу болдог. Монголын өвөлд таарахгүй
Зочин 2020-01-20 66.181.161.112
Хятадууд авлига өгдөг болохоор хятадаас муу чанарын бүтээгдэхүүн өндөр үнээр авч байна харин авлига өгдөггүй Япон Германаас сайн чанарын удаан эдэлгээтэй тохилог автобус авч болдоггүйм байхдаа төрд түр дарга болсон хулгайч нарыг яаах вэ ард түмээн АТГ аа шалгаач ээ
irgen 2020-01-20 122.201.22.39
manaih shig gazar diesel tohirno. 10 jilee barna. ene bus 5jil yavbal deed
Kk 2020-01-20 106.132.86.16
Manai nuhtsuld ene hudalaa
Зочин 2020-01-20 59.153.115.22
Муухай хар утаа олгойдохгүй гэдэг чинь дэвшил.Одоо дотроо дулаахан байх л хэрэгтэй!
Зочин 2020-01-20 64.119.19.205
Шөнөдөө буюу цахилгааны хэрэглээний ачаалал бага үед цэнэглээд өдөртөө яваад байвал болж байна.
MGL 2020-01-20 103.229.178.2
Хотын төвийн, богино тойрогтой хэсэгтээ явуулж агаарын бохирдолд нэмэр болвол зүгээр байх
зочин 2020-01-20 103.57.92.9
Сайн мэдээ байна. Харин зуны халуунд цонх нь онгойх болов уу?
Өвлийн хүйтэнд дулаан байвал болж байна
Б 2020-01-20 192.82.65.175
Монгочуудынхаа хийсэн автобусыг хэрэглээчээ, Муухай улсууд юмаа монгол хүн хийж оролдож байхад хятад юм оруулж ирж байх юм. ямар муухай тагнуул хорлон сүйтгэгчид энэ дээр байнаа
MGL 2020-01-20 103.229.178.2
Монголчууд эхлээд арьс ширээ хаялгүй боловсруулаад сурчих хэрэгтэй. Дэлхий хавтгай болсон тул юм бүхнийг өөрсдөө хийх шаардлагагүй
зочин 2020-01-20 182.160.37.200
яг энэ автобус бээжинд явдаг
Иргэн 2020-01-20 202.21.124.133
Сайхан мэдээ байна. Нефьтийн бүтээгдэхүүнээс хамаарал бага байна гэдэг чинь манайд ирээдүй. Харин ашиглаж дууссан батарейг нь хэрхэх талаар одооноос бодож л байх хэрэгтэй.
зочин 2020-01-20 66.181.170.215
Энэ автобусанд баахан эрээн хаяг наахаа боличоо. Угаасаа нийтийн тээвэр биздээ. Нийтийн тээвэр, хот, хооронд, ажилчдын гээд дэмий зардал
Зочин 2020-01-20 182.160.39.43
энэ нэг төмөрбаатар гэх хулгайч төрд шургалсан хэвээрээл байгаам уу?
Зочин 2020-01-20 202.70.34.70
За энэ чинь л гялтайх ганц мэдээ байна даа, Дизель 50 хувь хэмнэхээс гадна агаарын бохирдол гэж үнэлж баршгүй сайн тал байх нь. Сайн туршаад олныг оруулаарай. Цахилгааны хэрэгцээ л нэмэгдэх байх даа, Автобус ч гэлтгүй жижиг тэргийг бас сайн нэвтрүүлэх хэрэгтэй. Манайх шиг бензинээ 100 хувь гадаадаас авдаг газарт шийдэл нь энэ шүү.