Африкийн хамгийн баян эмэгтэй гэгддэг Анголын Ерөнхийлөгч асан Жосе Эдуардо душ Сантушийн охин Изабел душ Сантуш үнэн хэрэгтээ төсвийн хөрөнгөөр ингэж баяжсан гэх мэдээлэл дэлхийн томоохон хэвлэлүүдийн нүүрэнд гарчээ. АНУ-ын Нью Йорк хотод төвтэй Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум (ICIJ) байгууллага 2016 онд Германы “Suddeutsche Zeitung” сонинтой хамтран “Panama Papers” хэмээх оффшор дансны баримтуудыг 2016 онд гаргаж байсан ба өчигдөр /2020.01.19/ уг баримтуудыг дэлхий нийтэд ил болгосон байна.
“Luanda Leaks” гэж нэрлэсэн 715 мянга орчим бичиг баримтуудад дурдсанаар 46 настай Изабел нь одоо 2,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд энэ хөрөнгөө Анголын үндэсний газрын тосны компани Сонанголыг удирдаж байхдаа бий болгосон байна. Тус улсын прокуророос түүний банкны данснуудыг өнгөрсөн сард битүүмжилсэн ба тэр хууль бусаар олж авсан мөнгөө гадаадад байршуулж, “PwC”, “Boston Consulting Group” зэрэг өрнөдийн компаниудаар дамжуулан угааж байсан гэнэ. Мөн тэрбээр 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн бөгөөд дээр дурдсан баримтуудыг өөрийнх нь эсрэг явуулж буй улс төрийн явуулга хэмээн мэдэгдээд байгаа аж.
Эх сурвалж: BBC