Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн бүтээсэн “Parasite” кино өчигдөр /2020.01.19/ SAG (Screen Actors Guild) Awards шалгаруулалтын гол шагнал болох “Шилдэг жүжигчдийн баг” гэсэн шагналыг хүртжээ. Ингэснээр тус уран бүтээл нь кино урлагийн салбарын хамгийн том шагнал болох Оскарын шагналд нэг алхам ойртож байна.
“SAG Awards” нь мэргэжлийн ур чадварыг гол үзүүлэлт болгодог учир кино шүүмжлэгчид энэ шагналыг Оскарт ойрхон байгааг илтгэх чухал үзүүлэлт гэж үздэг юм. “Шимэгч” буюу “Parasite” киноны уран бүтээлчид салбарынхаа нэр хүндтэй үйл ажиллагаанууд болох Каннын кино наадам, Алтан бөмбөрцөг наадмаас шагнал хүртээд байгаа билээ.
Эх сурвалж: TIME
Холбоотой мэдээ