Туркийн Ерөнхий сайд Шведэд айлчлахаа болив

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Туркийн Ерөнхий сайд Шведэд айлчлахаа болив

Армянчуудыг хоморголон устгасан тухай тогтоолыг Шведын парламент  гаргаснаас Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Шведэд айлчлах гэж байснаа болиулав. Шведын парламентын гаргасан тогтоол хоёр орны хооронд тогтсон нөхөрсөг харилцаанд харшиллаа гэж Эрдоган шүүмжилсэн байна. Туркийн Ерөнхий сайд хоёр орны саммитаар энэ сарын 17-нд Шведэд айлчлах гэж байлаа. Шведэд суугаа элчин сайдаа туркууд зөөнө гэх шалтгаанаас дуудсан байна. Армянчуудын эсрэг Османы эзэнт улсын ХХ зууны эхээр явуулсан ажиллагааг хоморголон устгалт гэж  үзсэн тогтоолыг Шведын парламент нэг хүний саналын давуутайгаар өнгөрсөн лхагва гаригт баталсан билээ. Үүнээс өмнө АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Олон улсын байнгын хороо ийм утгатай  баримтыг дэмжсэн байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж