Швейцарь эмчийн байгуулсан Монголын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Швейцарь эмчийн байгуулсан Монголын шигшээ баг

Швейцарь эмчийн байгуулсан Монголын шигшээ баг

Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадам Швейцарь улсын Лозанна хотноо нэгдүгээр сарын 9-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд олон улсын олимпийн хорооны албан ёсны сайтад “Лозанна-2020” залуучуудын өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын төрөлд оролцож буй Монгол Улсын шигшээ баг тамирчдыг онцолжээ.

Тус сайтын нийтлэлд 2013 оноос Монгол Улсад эрүүл мэндийн чиглэлээр сайн дурын ажил хийсэн тэтгэвэртээ гарсан Швейцарь эмч Паскал Гертцийн тухай өгүүлжээ. Тэрбээр 2013 оноос Монголын гүйлтийн цанын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, 100 гаруй хос цаныг манай улсад оруулан ирж, Европыг тойрсон тэмцээн уралдаануудад Монголын баг тамирчдыг оролцуулжээ. Мөн тэрбээр Монголын гүйлтийн цанын спортын төлөө байдаг бүхнээ шавхсан бөгөөд ойролцоогоор 200 мянган ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө оруулалтыг хийжээ.

Паскал Гертц эх орондоо зохион байгуулагдаж буй залуучуудын өвлийн олимпийн наадамд Монголын залуучуудын шигшээ багтай оролцож буй талаараа “ Миний хувьд хоёрхон жилйин хугацаанд дээд түвшинд өрсөлдөх дөрвөн тамирчныг бэлтгэнэ гэдэг бараг галзуу зүйл байлаа. Энэ бараг л боломжгүй. Эхэндээ бол аймар байсан. Гэхдээ тэд маш их сайжирсан. Хэрэв дахиад ганц жил байсан бол тэд одоо байгаагаасаа илүү сайн байх байлаа. Эдгээр хүүхдүүд үргэлж 100 хувь эрч хүчтэй, эерэг байдаг. Хэрэв тэд сайн уралдаагүй бол дараагийн уралдаандаа илүү хичээнэ гэж хэлдэг. Энэ нь тэдэн шиг залуучуудад сайн зүйл. Тэд хэзээ ч гомдоллож, хэцүү байна гэж хэлдэггүй. Би тэд нараараа бахархаж байна. Тэдний инээмсэглэл бол миний цалин. Надад илүү зүйл хэрэггүй.” хэмээжээ.

Түүний багийн гишүүн Монголын залуучуудын гүйлтийн цанын шигшээ багийн тамирчин Б.Номин-Эрдэнэ “ Эхэндээ үнэхээр хэцүү байсан. Олон ч удаа бууж өгөхийг хүссэн. Гэхдээ би гэр бүл, эх орныхоо бахархал байхыг хүссэн. Энэ л миний энд байгаа дур хүсэл” хэмээжээ.

Жүдочин байсан ч цанын спортод дурласан 17 настай тус багийн гишүүн О.Золбаяр “Энэ яг л Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээж буй мэт. Би олимпийн наадамд эх орноо төлөөлж байна. Үнэхээр сайхан санагдаж байна.”

Эх сурвалж: Olympic.org

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
166
ЗөвЗөв
13
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж