Шинжээчдэд 1 жил хорих ял оноож, 12-19 саяар торгохоор шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Шинжээчдэд 1 жил хорих ял оноож, 12-19 саяар торгохоор шийдвэрлэжээ

Шинжээчдэд 1 жил хорих ял оноож, 12-19 саяар торгохоор шийдвэрлэжээ

НЭМЭЛТ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оноож, шүүгдэгч Ж.Оюунааг мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19 сая 200 мянган төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12 сая 240 мянган төгрөгөөр тус, тус торгох шийдвэрийг гаргалаа.


ХУУРАМЧ ДҮГНЭЛТ ҮЙЛДСЭН ШИНЖЭЭЧ ЭМЧ НАРЫГ ШҮҮХ БАЙНА

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэгт шүүхийн шинжилгээний дүгнэлтийг өөрчилсөн шинжээч эмч нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.01.20/ үргэлжилж байна. Шүүх хуралдаан нэгдүгээр сарын 17-ны өдрөөс хойш нотлох баримтуудыг шинжлэн судалж байгаа билээ.

Хэргийг тодруулбал, ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар өөрчилсөн болох нь мөрдөн шалгалтын үеэр тогтоогдсон аж. Тэдэнд эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Шүүх хурлын шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж