Ерөнхий сайд У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтад уригджээ | News.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтад уригджээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтад уригджээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтад уригджээ

Энэтхэг улс 2020 оны сүүлээр Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ Ерөнхий сайд нарын түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах гэж байна. Уг уулзалтад тус байгууллагын бүрэн эрхт найман гишүүн улс, ажиглагч дөрвөн улс, яриа хэлэлцээний түнш зургаан улсын Засгийн газрын тэргүүн нарыг урьсан талаар Энэтхэг улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Равиш Кумар мэдэгджээ.

БНХАУ, ОХУ, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан нь ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн орон бөгөөд Афганистан, Иран, Беларусь, Монгол Улс нь ажиглагч орны статустай. Харин Армени, Азербайжан, Камбож, Непал, Шри-Ланка, Турк улс нь яриа хэлэлцээний түншлэгч улс орон гэсэн статустайгаар тус байгууллагын үйл ажиллагаанд оролцдог юм.

Бүс нутаг дахь олон талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэх уг уулзалтад Пакистаны Ерөнхий сайд Имран Хан бүс нутгийн сөргөлдөөнтэй байдлын улмаас оролцохоос татгалзаж, Гадаад хэргийн сайдаа оролцуулахаар болжээ.

Үүнээс гадна БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянь, Казахстаны Ерөнхий сайд Аскар Мамин, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Кыргызстаны Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиев, Тажикистаны Ерөнхий сайд Кохир Расулзода, Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Арипов, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани, Беларусийн Ерөнхий сайд Сергей Румас, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар уригдсан байна.

Тэд ирэх аравдугаар сараас өмнө уулзалтад оролцох эсэхээ шийдэж, урилгад хариу өгөх учиртай ажээ.

Эх сурвалж: ALJAZEERA

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bathurel 2020-01-20 202.9.46.135

Одоо англосаксуудыг дагснаас хоёр хөршийг айтайхан тойглосон дэр байх.Хийн хоолойгоо дахиад нэг лавшруулаад авах хэрэгтэй гадаад орчин нь хоолой тавихаад тун таатай байгаа шүү.2020.01.08 нэгдсэн ,,Турецкий поток"хоолой өөрийн нутгаар 400 км дамжуулсан Серби улс жилд 180сая ам долл авна гээд л баярлаж бн

Avatar

Зочин 2020-01-20 203.91.115.53

Жонхуу ШХАБ-д элсэнэ гээд майжийгаад гүйгээд байсан.. . Хүүкээ Та нар тэтгэврийн зээлийн тэглэлт шиг тэнэг юм дахиж хийв дээ Улсынхаа тусгаар тогтнолыг алдана шүү

Avatar

зочин 2020-01-20 202.9.46.156

Путин , дотоодын хууль дүрэм гадаад гэрээ хэлцлүүдээс илүү хүчинтэй гэсэн шдээ …ШХАБ ын гэрээ хэлцлүүд Оросын дотоодын хуулинд захирагдна гэсэн үг байна шдээ …ШХАБ ч нэг их удахгүй задрах юм бишүү ?

Avatar

МОНГОЛ 2020-01-20 183.81.171.2

ХАХА ХАМГИЙН ТЭНЭГИЙГ НЬ УРЬДАГ ГЭСЭН ..ТОЛГОЙ НЬ ЭРГЭЭД ШХАБ ГОЁ ЮМ БАЙНЛЭЭ ГЭЭД ИРНЭЭ ХАХА.. ТЭД БИДНИЙГ ШХАБД ОРУУЛАХ ГЭЭД ЗҮТГЭЭД БН ЭНЭ ЯАВ Ч САЙН ЗҮЙЛ БИШЭЭ..

Avatar

Лорд 2020-01-20 150.129.143.14

Хүүкээ ШХАБ-д Монголыг элсүүлчихвээ!!!Болохгүй шүү!!! ШХАБ-ыг ойлгохын тулд чамд дахиад 2 тархи хэрэгтэй гэдгээ битгий мартаарай!!!

Avatar

Зочин 2020-01-20 202.9.40.59

Халтар Ухнын манан монголыг яах гээд л байна

Avatar

сонгогч 2020-01-20 118.173.202.118

жанхуугийн мөнголын эсрэг хийсэн балгуудын нэг нь энэ дээ. Хүүк эргүү очиж магадгүй шүү

Avatar

S 2020-01-20 107.77.203.201

Ter ued uur PM

Avatar

Зочин 2020-01-20 124.158.107.35

baijee ehleed songuulidaadhiilda

Avatar

Зочин 2020-01-20 192.82.76.254

Хүрэлсүх бол Элбэгдорж, Сайханбалаг нар биш л дээ. Тэр бол эх орондоо хайртай нэгэн. Харин тэр хуралд очих эсэхээ сайн л тунгаах хэрэгтэй шүү.

Avatar

Bathurel 2020-01-20 202.9.46.135

Зүрхэнд нь эх орноо гэсэн цэрэг хүний сэтгэл байгаа шүү!

Avatar

ZOCHIN 2020-01-20 124.189.133.142

AFGANISTANTAI BITGII OIR .OCH.

Avatar

Зочин 2020-01-20 182.160.37.190

Монголчууд түгшиж эхэллээ дээ

Avatar

budda 2020-01-20 139.5.216.133

Mongolchuudyn tugshikh yum chini lalynkhny extremist, salan tusgaarlakh, alan khyadakh ayul yum shu! 1 l udur islamyn shashin, khar tamkhind mansuursan khutga mes, mashin barisan laluud ard irged ruu dairch suid khiine shuu. Bolgoomjtoi baij, ShKHAB-yn ornuudtai khamtarch ajillakh yostoi. 3 dakhi khurshiin ugend orood khereggui dee.

Avatar

зочин 2020-01-20 64.119.27.129

САГСАЛЗАЖ ОЧООД ЗА МАНАЙХ ШАХБ ЭЛСЛЭЭ ГЭЖ МОНГОЛОО ЗАРЧИХААД ИРЭХ БАЙЛГҮЙ

Avatar

В 2020-01-20 172.118.192.56

Монголын тусгаар тогтнолыг зарах нь дээ шунахай тэнэг Ухна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж