Ерөнхий сайд У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтад уригджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтад уригджээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтад уригджээ

Энэтхэг улс 2020 оны сүүлээр Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ Ерөнхий сайд нарын түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах гэж байна. Уг уулзалтад тус байгууллагын бүрэн эрхт найман гишүүн улс, ажиглагч дөрвөн улс, яриа хэлэлцээний түнш зургаан улсын Засгийн газрын тэргүүн нарыг урьсан талаар Энэтхэг улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Равиш Кумар мэдэгджээ.

БНХАУ, ОХУ, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан нь ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн орон бөгөөд Афганистан, Иран, Беларусь, Монгол Улс нь ажиглагч орны статустай. Харин Армени, Азербайжан, Камбож, Непал, Шри-Ланка, Турк улс нь яриа хэлэлцээний түншлэгч улс орон гэсэн статустайгаар тус байгууллагын үйл ажиллагаанд оролцдог юм.

Бүс нутаг дахь олон талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэх уг уулзалтад Пакистаны Ерөнхий сайд Имран Хан бүс нутгийн сөргөлдөөнтэй байдлын улмаас оролцохоос татгалзаж, Гадаад хэргийн сайдаа оролцуулахаар болжээ.

Үүнээс гадна БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянь, Казахстаны Ерөнхий сайд Аскар Мамин, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Кыргызстаны Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиев, Тажикистаны Ерөнхий сайд Кохир Расулзода, Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Арипов, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани, Беларусийн Ерөнхий сайд Сергей Румас, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар уригдсан байна.

Тэд ирэх аравдугаар сараас өмнө уулзалтад оролцох эсэхээ шийдэж, урилгад хариу өгөх учиртай ажээ.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж